2-р сарын 24-нд далайн шуурганаас болоод далайд гарч чадаагүй   “Гэгээн Стефан” усан онгоц италийн Бари боомтоос Ливи рүү оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр замд гарлаа. Энэ тухай Оросын Онц байдлын яамнаас мэдэгдэсэн байна. Африкийн эмх замбараагүй байдалтай байгаа энэ орноос оросын компанитай хийсэн гэрээгээр   ажллаж байгаа  31 хүнийг авч явах ёстой юм. 42 жил улс орныг удирдасан Ерөнхийлөгч Муамара Каддафийг огцрохыг шаардсан босогчид 2-р сарын 15-наас эхлэн   тэмцэлээ явуулж байна.  Олон улсын байгууллагуудын мэдээлсэнээр эрх баригчид босогчдын жагсаал цуглааныг харгисаар нухчин дарж байна.  Аюулгүй байдлын хүчнийхэн болон гадаадын хөлсний цэргүүдтэй хийсэн мөргөлдөөний улмаас  нас барсан хүний тоо 600-гаас  1000 хүрч байна, 4000 орчим хүн шархаджээ. Ливийн эрх баригчид засгийн хэв журмын эсрэг байгаа хүмүүстэй холобгдуулан авах арга хэмжээг чангатгана гэж сүрдүүлэв.