Хүмүүс сансарт хэвийн амьдарч, хүүхэд төрүүлж чадах уу гэсэн асуудал гараг хоорондын нислэг бодит шинжтэй болох тусам онцгой чухал болж байна. Нислэгийн үеэр болон сансрын баазад үр тогтож, хүүхэд   тээх аргагүй гэж НАСА агентлагийн мэргэжилтнүүд  үзэж байхад оросын судлаачид энэ талаар ийм хатуу байр суурь баримтлахгүй байна.  Хүний үр хөврөл сансарт цацраг идэвжилийн улмаас  устана. Сайн хамгаалалт одоогоор үгүй гэж НАСА мэдээлэв. Үүнээс гадна жингүйдэл түүнд бас зохисгүй нөлөөлөх юм. Жингүйдэл тодорхой хэмжээгээр хортой.Тухайлбал  кальций алдаж, яс хэврэг  шиж, дархлаа суларч, цусны даралт хэлбэлзэнэ. Эдгээр хоёр хүчин зүйл хүний үр хөврөлд  хэрхэн нөлөөлөхийг шалгах аргагүй. Юу гэвэл хүний үр хөврөл дээр ямар ч туршилт хийхийг хориглосон юм . Харин өөр үр хөврөл дээр сансарт туршилт аль хэдийнэ хийж эхлсэн тухай Оросын ШУА-ийн Биохимийн физикийн хурээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Галина Нечитайло мэдээлээд «Бөднө шувууны өндөг хэвийн байна. Сансрын нөхцөлд ямар ч онцгой өөрчлөлт гарсангүй. Эдгээр туршилт «Салют-6»,»Салют-7», «Мир» станцууд дээр хийсэн билээ. Харин хэд хэдэн үеийн дрозофилын үр гажигтай болсон. Хүний үр хөврөл организм чухам ямар гажигтай болохыг хэлэхэд хэцүү» гэв. Харин ургамал нэлээд хувирч байна. Жишээ нь улаан лоолийн үр  дэлхий орчмын тойрог замд зургаан жил болсноос хойш их өөрчлөгдөж шинэ сортын  улаан лооль бий болов. Ургамал төдийгүй сансарт хөгжсөн ямар ч организм  гажигтай . Үхэр хулганын байдал үүнийг батлав. Тойрог замд төрсөн үхэр хулганын тархи бусдаас жижиг бөгөөд хөгжлөөр ч хоцорч байна.  Эр үхэр хулгана тойрог замд байгаад буцсан бол төрсөн үхэр хулгана бас гажигтай тухайлбал тархины усан хавантай болдог. Эр амьтны ген илүү эмзэг учир жингүйдэл буюу цацраг зохисгүй нөлөөлж байна. Үүний  хамт үхэр хулгана их хэмжээний цацрагыг давж чадахыг Чернобылийн осол харуулав. Эрдэмтэд үхэр хулганын өөрийгөө хамгаалах механизмыг танин мэдэж, түүнээ хүнд тохируулах нь ШУ-ны хүрээнд томоохон ахиц дэвшил болно. Эс цацрагыг хэрхэн эсэргүүцэхийг мэдэх нь чухал. Сансрын орчинд нян амь мэнд байх таамаглал бий гэж Москвагийн УИС-ийн биологич Елена Воробьёва мэдээлээд «Ийм туршилт хийсэн, хийсээр ч байна. Гэвч статистикийн тодорхой  мэдээ баримт, янз бүрийн нөхцөл тухайлбал сансар огторгуй их нөлөөлж буй геосоронзон мандалд  нэлээд удаан хийсэн судалгааны  үр дүн, зайлшгүй чухал. Сансрын цацрагын нөлөөг бүрэн судлах хэрэгтэй. Эдгээр нь ойрын жилүүдэд сансар судлалын хүрээнд  биелүүлэх ШУ-ны зорилт» гэлээ.Энэ оны шувтаргаар хөөргөх оросын»Фобос-хөрсөн» гараг дундын автомат станц сансар бичил организмд хэрхэн нөлөөлөх тухай үнэ цэнэт мэдээлэл авч ирнэ гэж эрдэмтэд найдаж байна. Тус станц бичил организм бүхий бортог Ангараг гаригийн дагуулд хүргэж дараа  нь буцаана. Одоогоор ан амьтан, хүний гол эс дээр туршилт хийсээр байна. Ийм эс дээр туршилт хийхийг хориглоогүй байна. Эрдэмтэд хүн сансрын алсын аялал хийхийн өмнө цацрагаас хамгаалах генетик, молекулын хамгаалалыг зохиох ёстой. Мөн түүнчлэн жингүйдлийн зохисгүй нөлөөг арилгах ёстой. Тэгсэн цагт Ангараг гараг руу  бодит нислэг хийж болно. Гурван жилийн нислэг хийсэн  эрэгтэй хүн бүр  үргүй болно. Ийм нислэг хийсэн арван эрэгтэйн нэг нь өмөн үү өвчнөөр амиа алдана гэж одоогоор таамаглаж байна. Эдгээр асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх хэрэгтэй. Ангараг гараг руу 2030-2040 оны хооронд нислэг хийхээр төлөвлөжээ.