Гурван хүний бүрэлдхүүнтэй туршилтын “Марс-500” хөөрөх модель “Улаан нүдэн” гаригийн гадаргуу дээр буусан бөгөөд гариг хоорондын буудалд буугаад байна. Буулт амжилттай болсон байна. Марсыг дууриалгаж хийсэн гадаргуу дээр буусан Александр Смолеевский, Диего Урбина, Ван Юэ нар одоохондоо  хорионд байна. “Марс-500” туршилт Москвагийн эмнэлэг биологын асуудлын хүрээлэнд болж байгаа юм. Энэ туршилт нь “Дэлхийгээс Марс руу хөөрөх”, марсын гадаргуу дээр очих, Эх дэлхийдээ буцаж ирэх гэсэн гурван үе шаттай юм. Туршилт 2011 оны 11-р сард дуусах юм.