Тив алагсагч “Булава” пуужинг оросын армид энэ онд хэрэглэж эхлэнэ. ОХУ-ын БХ яамны нэгдүгээр орлогч сайд Владимир Поповкин Москвад сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдлээ. Энэ жил тус пуужинг турших ажил 98-99%-тай байна гэж тэр тайлбарлалаа. “Булава” бол гурван үе шаттай шинэ пуужин бөгөөд усанд шумбагч атомын хөлөг онгоцонд байрлуулдаг юм. Энэ пуужин бие дааж удирдах чадвартай 10 ширхэг хэт дуунаас хурдан  цөмийн блоктой бөгөөд 8000 километрт байгаа байг устгах чадвартай юм.