Брюсель дэх Европын комиссийн төв байранд оросын сайд нар европын сайд нартай хэлэлцээр хийж эхэллээ. Оросын төлөөлөгчдийг ерөнхий сайд Владимир Путин тэргүүлж байна. ЕХ-ны 23 комиссар уулзалтад оролцож байна. Визийн горимыг хялбаршуулах, ОУ, ЕХ-ны хамтын ажиллагаа, эрчим хүчний асуудал зэргийг хэлэлцэж байна. В. Путин болон Евро комиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу нарийн хийлгэх бүгд хуралдаан дээр уулзалтын дүнг зарлана. Ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөгүй байна, бүх шийдвэрийг цаашид хоёр талын ажлын хүрээнд хөгжүүлэх болно.