Оросын оршин суугчид олон нийттэй харилцах сүлжээнд өөрсдийгөө бүртгүүлэхдээ нас, хүйс, гэр бүлийн  байдлын талаар дуртайяа мэдээлдэг. Гэвч эдгээр мэдээлэл тэр болгон үнэн бус байна. Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвийн судалгааны үр дүн үүнийг харуулав. Энэ нь үндэстний онцлогийн илрэл биш, Дэлхийн олон тив улсын оршин суугчид интернетийн орчинд бодит байдлыг гоёчлох дуртай гэж нийгэм судлаачид мэдээлэв.Сибирь буюу Алс Дорнодод оршин суудаг залуучууд  оросын  олон нийттэй харилцах  сүлжээг идэвхтэй хэрэглэж байна. Оросын интернет хэрэглэгчдийн тэн хагас нь «Холбоо барих», «Facebook», «Нэг ангийнхан» сүлжээнд үлэмж цагаа зарцуулж байна. Эдгээрийн хэрэглэгчийн тоо хөдөлбөргүй өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 7 хувиар нэмэгджээ. Эдгээр нь гол төлөв 34 хүртэлх насны залуучууд  юм. Юу бичиж байна вэ гэвэл, ерийн баримтыг мэдээлж байна гэж Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвийн интернет-төслүүдийн  хөгжлийн талаархи мэргэжилтэн Анна Дужникова  хэлээд «Эрэгтэй ч эмэгтэй ч боловсролын талаар дуртайяа  танилцуулдаг. Хэрэглэгчид  гэрэл зургаа үзүүлж, гэр бүлийн байдал,  хоббигоо мэдээлж байна. Хүмүүс дэлгэрэнгүй танилцуулахаас татгалзсан  хэд хэдэн сэдэв бий. Хэрэглэгчдийн тэн хагас орчим нь орлогоо, бэлгийн  харилцааны тухай мэдээлэх дургүй  байна. Түүнчлэн шашин шүтлэг, улс төрийн үзэл санаагаа дурдахаас татгалздаг» гэв. Үүнээс гадна хана, ямар албан тушаал хашиж байгаагаа мэдээлэх дургүй байна. Хэрэглэгчдийн 15 орчим хувь нь ийм мэдээлэл олгоход бэлэн байна.Тэн хагас гаруй нь олон нийттэй харилцах сүлжээнд нэвтрэхдээ  нас хүйс, гэр бүлийн байдал, нүүр царай болон  нэрээ хуурамчаар мэдээлж байна. Олон нийттэй харилцах сүлжээний  хэрэглэгчид хүйс, дуртай хөгжим, боловсролын түвшин, ажил, албан тушаал, орлогынхоо хэмжээг бараг нуухгүй байна. Дэлхийн олон орны оршин суугчид интернетийн орчинд хуурамчаар мэдээлж байгааг Анна Дужникова тэмдэглээд  «Орост ийм судалгаа анх удаа хийсэн. Интернет хэрэглэгчид биечлэн уулзахаас илүү хуурамчаар мэдээлж байгаа эсэхийг илрүүлэх санал асуулга явуулах туршлага өрнөдэд хуримтлуулсан байна. Хүмүүс Интернетэд биечлэн уулзахаас илүү  хууран  мэхлэж байгааг АНУ-ын нийгэм судлаачид өнгөрсөн онд тогтоов. Тэдний тоо баримтууд манайхтай төстэй. Бид хэрэглэгчдийн тэн хагас нь хууран мэхлэж байгааг илрүүлсэн. Британийн судлаачдын  судалгаа бас ийм үр дүнтэй болжээ. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү мэхлэж байгааг тэд тогтоов. Орост  хуурамч мэдээлэл олгож буй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тоо тэнцүү байна» гэлээ. Ийм зан байдал ойлгомжтой. Хүн өөрийгөө сайн талаас танилцуулахыг оролддог. Бодит амьдралыг бодоход интернетийн орчинд ингэхэд илүү хялбар гэж Оросын байгалийн ухааны академийн академич Сергей Ключников хэлээд «Хүмүүс олон нийттэй харилцах сүлжээнд  бусдад таалагдаж, интернетийн орчинд түр зүүр  боловч нуугдаж, дүр төрхөө туйлын сайн болгохыг хичээдэг. Хүч нөлөөтэй, амжилттай гэдгээ нэгэн үе мэдрэхийг хүсдэг. Зарим үед хүйсээ сольж тоглоом хийдэг байна. Бодит амьдралд ингэхэд хэцүү юм. Олон нийттэй харилцах сүлжээнд хуурамчаар мэдээлж буй хэрэглэгчид тоглох, хошиглох, инээд хүргэх хүсэлтэй байна» гэв. Гэвч ийм зан үйл прагматик тохиолдолтой олонтаа холбоотой байдаг. Жишээ нь орлого, худалдаж авсан юмаа хаяа нэг мэдээлдэг. Энэ нь аюулгүй байдалтай холбоотой. Ийм мэдээлэл хэн нэгэн муу санаатай хүмүүсийн сонирхолыг татаж мэднэ шүү.