Японы засгийн газар Өмнөд Курилын арлууд болон  Өмнөд Солонгосын хяналтад  байгаа  Такэсима  арлуудын талаар «хууль бус эзэмшил» гэсэн томьёолол хэрэглэхээс татгалзаж  байна. Орос улс, Өмнөд Солонгос хоёртой харилцааг хурцатгахыг хүсэхгүй учир ийм өөрчлөлт гаргасан гэж ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхара, Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано нар тайлбарлав. Шикотан, Кунашир, Итуруп арлууд ба Хабомаи олтриг 1945 онд Дэлхийн хоёрдугааро дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын хяналтад шилжиж орсон юм. Түүнээс хойш 10 жил өнгөрсний дараа Япон улс тэдгээрийг өөрийнх хэмээн зарлаж, маргаан үүсгэсэн юм. Саяхан Москва дайны үр дүнг хүндэтгэх нь зайлшгүй чухал гэдэгт Токиогийн анхаарлыг ахин хандууллаа. Олон улсын эрх зүйн зохих баримт бичгүүдийн дагуу Өмнөд Курилын арлууд ОХУ-ын эрх мэдэлд байгаа нь хэнд ч эргэлзээгүй. Үүний хариуд Сеул Пхеньян хоёр  японоор Таэсима гэдэг Токто арлуудад Токио өнгөлзөж байгааг няцаав. 1945 онд Улаан Арми Солонгосыг японы колонийн ноёрхолоос чөлөөлсний дараа  эдгээр арлыг тойрсон маргаан үүсчээ. Эдүгээ тэдгээр нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хяналтад байна. Тус улсын жижгэвтэр гарнизон аралд байрлажээ. Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд  алдсан арлуудаа буцаан авахын төлөө тэмцэлд Японы олон нийтийн анхаарлыг улам их татахын тулд Токио  Курилын ба Такэсима арлуудыг буцаан авахын төлөө тэмцэх өдрүүдийг 2-р сард зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээ Япон Орос ба Япон  Солонгос улсуудын хоорондын харилцааг хүндрүүлж байна. Энэ онд «хойд нутгийн өдөр «гэгчийг Японд зохион явуулснаар Токио Москвагийн хоорондын харилцаа эрс хурцадсан юм. Японы ерөнхий сайд Наото Кан дипломат ёс суртахууныг умартаж, ерөнхийлөгч Дмитрий Медведевийн өнгөрсөн оны 11-р сард Кунашир аралд хийсэн ажлын айлчлалыг « хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» гэсэн билээ. Үүний хариуд Москва радикал үзэлтэй засгийн газартай арлуудын асуудлаар хийх  хэлэлцээг ирээдүйгүй хэмээн нэрлэв.Токио «хууль бус эзэмшил « гэхээ больж, Курилын арлууд « хууль зүйн үндэслэлгүй ноёрхолд байна» гэх болжээ. Токио Москвагийн байр суурийн хариуд ийм нэр томьёог баримтлах болсон байх. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн удирдагч Валерий Кистанов үүнтэй холбогдуулан хэлэхдээ «Энэ нь Японд арлуудын тухай  яриа туйлдаа хүрснийг ойлгосонтой холбоотой. Ухарч  ярианыхаа өнгө аясыг зөөлрүүлэх цаг болсон байх. Иймээс дундыг баримтласан томьёоллыг сонгож авсан. Гэвч энэ нь Японы зарчимт байр суурийг өөрчлөхгүй байна. Оросын удирдлага, улс төрийн зүтгэлтнүүд ба олон нийт  урьдын «хууль бус эзэмшил» гэдэг томьёоллыг эрс эсэргүүцсэн» гэв. Москва хоёр талын харилцааг мухардмал байдалд оруулж мэдэх аливаа мэдэгдэл, ажиллагаанаас татгалзахыг Токиод нэг бус удаа уриалсан юм. Мөн бизнес эрхлэгчдийн байр суурь Японы засгийн газрын  ярианы өнгө аясад нөлөөлсөн байж магадгүй. Бизнес хоёр орны харилцааг хэвийн болгохыг сонирхож байна. Японы компани, банкууд оросын зах зээлд байр сууриа хэзээ ч тавьж өгөхгүй. Японы нэр хүндтэй томоохо компани, корпорациуд Алс Дорнод, Сибирийг эзэмшихийн төлөө  Хятад,Өмнөд Солонгос, АНУ-тай хийх өрсөлдөөнд ялагдах гээгүй. Түүнээс гадна Хятадын байр суурь оросын зах зээлд бэхжиж байгаа явдлыг Токиод хүчтэй нөлөөлж буй Хятадыг тогтоон барих төлөвлөгөөтэй АНУ-ын стратегичид дэмжихгүй бололтой.