Ливи улсад хагаралын хил бараг тодорхой боллоо. Сүүлийн долоо хоногт болсон олныг хамарсан эсэргүүцлийн үр дүн ийм байна. Одоогийн байдлаар Ливи улсад хоёр засаглал тогтоод байна гэж хэлж болохоор байна. Тус улсын нийслэл болон баруун нутгийг ливийн хувсгалын тэргүүн Муаммар Каддафигийн талынхан хянаж байна. Өнгөрсөн өдрүүдэд дэглэмийн талынхан болон эсэргүүцэгчдийн хоорондох мөргөлдөөний талбар болоод байсан Триполийн байдал намжиж байна. Онгоцны буудал, дэлгүүр, ШТС-иуд ажиллаж эхэлсэн ба сургуулиуд нээгдэнэ гэж зарлажээ. Энэ байдал Каддафийн хүү Сейф аль-Исламд “амьдрал урьдын байдалдаа эргэж орлоо” гэж улсын телевизийн сувгаар зарлах боломж олгосон байна. Бенгази, Тобрук хотууд болон тус улсын зүүн нутаг тэр чигээрээ сөрөг хүчний хяналтад байна. Тэдний эгнээг Каддафитэй холбоогоо тасалсан төрийн байгууллагын ажилтнууд өргөжүүлж байна. Сөрөг хүчинд голлох үүрэг гүйцэтгэж байгаа арабын улсуудын Лигийн дэргэд Ливи улсаас сууж байсан байнгын төлөөлөгч Абдель Муним аль-Хуни одоогийн дэглэмийг унагаах нь хэдхэн өдрийн асуудал гэж үзэж байна. Сөргөлдөөний ийм үр дүн хэр үнэмшилтэй вэ гэдгийг ОУШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев тайлбарлахдаа: «Одоо Каддафигаас бүх зүйл шалтгаална. Каддафи болон түүний талынхан байдлыг хатуу шүрүүнээр өрнүүлэх зүрх зориг хэр байгаагаас бас шалтгаална. Мөн нутгийн омогууд хэнийг дэмжих вэ гэдэг нь чухал юм. Одоогоор зарим омгууд төвийг сахиж байна, зарим нь дэглэмийг эсэргүүцэж байна. Байдал үнэхээр тогтвортой биш байна. Каддафи төрийн эрхээ алдана гэж олонхи шинжээчид үзэж байна» гэж Владимир Исаев ярилаа. Одоо Ливи улсад нөхцөл байдал урьдчилан харахын аргагүй байгаа бөгөөд ямарч чиглэлээр хөгжиж мэдэхээр байна. Жишээ нь АНУ болон тэдний европын холбоотнууд хамгийн муу байдалд бэлдэж байна. Вашингтон эрх барьж байгаа дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг авч үзэж байна. Каддафи “олон улсын бүх хэм хэмжээг зөрчсөн гэж” ерөнхийлөгч Барак Обама үзэж байна. Ливийн тэргүүний бүх хувийн дансыг битүүмжлэх боломжийг Европын Холбоо авч үзэж байна.  Хамгийн гол нь ийм арга хэмжээ хүссэн үр дүнд хүрэх үү, үгүй юу гэдэгт асуудлын утга оршиж байгаа юм. Тухайн үед Ливийн эсрэг хориг арга хэмжээ авч тэмцэж байсан юм. Энэ нь ямарч үр дүнд хүрээгүй юм. Энэ улсад маш чухал хөзөр байгаа юм. Европт нийлүүлж байгаа нефтийн 10% нь ливийн нефть юм. “Нэгдсэн Европ” нефтьд хориг тавьж чадахгүй, учир нь тэдний эдийн засагт энэ нь асар муугаар нөлөөлнө.