Чукоткагийн өөртөө засах тойргийн Омолон суурин урьд шөнө ОУ-ын хамгийн хүйтэн газраар бүртгэгдлээ. Тэнд 53 градус хүйтэрсэн байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хэсэгт оршдог якутын Оймякон, Верхоянск суурингуудад энэ шөнө ийм хүйтэн байсангүй. Оймяконд 52 градус, Верхоянск 50 градус хүйтэн байлаа гэж алс дорнодын цаг уурчид мэдээлсэн байна. Хүйтэн урсгал Алс Дорнодын асар уудам нутгийг хамраад байна. Магадан мужын Эльген сууринд 52 градус, Сеймчен тосгонд 50 градусын хүйтэн бүртгэгдсэн байна. Хэт хүйтэн Чукотка, Колымы, Якутын хэвийн амьдралд саад болоогүй байна. Тэндхийн хүмүүс жинхэнэ арьсан хувцас болон эсгий гутал өмсдөг учир ямарч хүйтнээс айдаггүй юм. Одоогоос 60 гаруй жилийн өмнө 1950 оны хоёрдугаар сард Оймякон сууринд 59,3 градус хүрч дээд амжилт тогтоосон байжээ.