Хүн  бүр утас, компьютер, авсаархан телевизтэй  болсон учир  илүү олон хүн бичнэ гэдгийг мартаж байна. Товч дараад л болно. Орчин цагийн хүүхдүүд насанд хүрэгчидээс илүү түргэн дардаг. Цэвэр бичиг хэнд ч хэрэггүй хуучирсан чадвар гэж америкийн сургуулиуд шийджээ. АНУ-ын 41 муж улсад  цэвэр бичгийн хичээлийг хассан байна. Дээд зэргийн технологи хөгжсөн үед цэвэр бичиг цаг дэмий үрж байна гэж эдгээр муж улс үзжээ.Гэвч цэвэр бичиг бол ашиггүй хичээл огт биш гэж эрдэмтэд үзэж байна. Мөн хичээл хүүхдийн сэтгэл зүйг өв тэгш хөгжүүлэхэд зайлшгүй чухал гэж хүүхдийн сэтгэл судлаач Екатерина Невзорова хэлээд «Хүүхдийн хувийн сахилга  бат бас хөгждөг. Цэвэр бичгийн хичээл танин мэдэхүйд туслаж байна. Хүний сэтгэхүй гарын улмаар цэвэр бичгийн тусламжтайгаар хөгжиж байгааг нийтээр мэднэ. Түүнээс гадна хүүхэд тэсвэр тэвчээртэй байхад сурна. Тэр ерийн бус  нөхцөлд ажиллаж, шалгалтын хэмжүүрт нийцэхийг хичээж, гоо зүйн чадвараа хөгжүүлж байна» гэв. Гараараа бичих нь бүтээлч үйл явц билээ. Хичээнгүй үсэг бичих нь жинхэнэ уран чадвар, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэх арга юм. Хичээнгүй бичиг бусад бичгийн нэгэн адил хатуу дүрэмтэй гэж хичээнгүй бичээч Артём Лебедев хэлээд «Хичээнгүй бичиг хүүхэд ер нь ямар ч хүний хурууны хөдөлгөөнийг хөгжүүлж байна. Хүн цэвэр нямбай бичвэл сахилга хариуцлагатайгаа харуулж байгааг бодит баримтууд нотлосон. Ямар учраас нямбай жолоодлого чухал юм бэ? Бид дураараа жолоодохгүй. Энэ жишээ юм бүхэн дэг журамтай байх ёстойг харуулж байна» гэв. Оросын сургуульд цэвэр бичгийн хичээл орохгүй байна. Гэвч бага сургуулийн хүүхдүүд цэвэр бичлэгийн жишээгээр бичиж сурдаг. Хүүхдүүд  үсэг холбож  сурахад сургалтын хичээлийн барагцаалбал дөрөвний нэгийг зориулдаг.  Цэвэр бичих нь нэлээд удаан үйл явц юм. Гэвч цэвэр бичих нь нэн чухал хэмээн багш нар болон сэтгэл судлаачид үзэж байна. Ном унших талаар ч ийм байна. Гэрийн бүр дэлхийн номын сангийн  бүх номыг флешкэд шилжүүлж болно. Гэсэн ч номын хуудас сөхөж, уран зохиолын гайхамшигт ертөнцтэй учрах нь өөр хэрэг. Дэлхийн хэд хэдэн улс сурах бичгээс бук-ридерт шилжих асуудлыг авч үзэж байна. Цэвэр бичиг ч планшетник дээрх хэвлэл болон хувирч мэднэ. Тусгай хөтөлбөрөөр алдааг засна. Тэр тусмаа зөв бичих дүрэм улам   бүр «зөөлен» болж байна. Эдгээр гунигт хандлагыг нэгтгэн дүгнэхийн тулд өнгөрсөн онд америкийн дээд сургуульд элсэгчдийн дотор явуулсан санал асуулгын үр дүнг дурдая. Бетховен бол нохойны  нэр, Микеланжело бол компьютерийн вирусын нэр гэж америкийн олонхи залуучууд  үздэг болох нь илрэв. Бичгийн хэлбэр бидний нэрийн хуудас болсныг сэтгэл судлаачид сануулж байна. Бичгийн хэлбэр  хүний сонирхол, чадвар, оюун ухаан, гоо зүйн чадавхийг тусган харуулдаг. Цэвэр бичиж чадахгүй хүн ийм чадавхитай  байж  гадахгүй.