Оросын зэвсэглэлийг худалдаж авах захиалга эрс нэмэгдэж 48 тэрбум долларт хүрлээ гэж Орос улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны захирал Михаил Дмитриев мэдэгдлээ. ОХУ-ын экспортын захиалгын хэмжээ ойрын ирээдүйд 30 тэрбум доллароос давна гэж урьд нь таамаглаж байсан юм. Жилийн төлөвлөгөөт даалгавар урьд нь 9,5 тэрбум доллар гэж тогтоогдсон байсныг өөрчлөлгүйгээр давуулсан гэж Дмитриев “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэлээ. Дэлхийн зэвсгийн худалдаанд задлан шинжилгээ хийх Төвийн таамаглалаар 2011 оны ОУ-ын зэвсгийн экспортын бүтэцэд нэгдүгээр байрыг бүх экспортын гуравны нэгийг эзлэж байгаа нисэх хүчний техник эзлэнэ.Хоёрдугаар байрт тэнгисийн цэргийн, гуравдугаарт хуягт танкын техник тус орж байна.