Ливи улсаас оросуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын эхний хэсэг амжилттай боллоо гэж ОБЯ-ны тэргүүний орлогч Александр Чуприян мэдээллээ. Хүүхэд эмэгтэйчүүд голдуу 339 хүнийг ОУ-ын Онц байдлын яамны онгоцоор авчирсан гэж тэр ярьсан байна. Ливи улсад ажиллаж байсан оросын байгууллагуудад ажиллаж байгаа Түрк, Серб улсуудын 700 гаруй иргэнийг ОУ-ын ОБЯ нүүлгэн шилжүүлж байна. Жамахирд үдлсэн оросуудыг усан онгоцоор Түркт хүргэнэ. Ливи улсын томоохон хотуудад олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал 2-р сарын 15-нд эхэлсэн юм. Жагсагчид армитай мөргөлдсний улмаас 1000 орчим хүн амь насаа алдаад байна. Зэвсэггүй жагсагчдыг буудахаас татгалзсан 130 цэргийнхнийг цаазалсан байна.