Ливи улсын улам олон хот сөрөг хүчний хяналтад орсоор байна. Тус улсын хоёр дахь том хот Бенгази жагсагчдын нийслэл боллоо. Босогчдын гарт Ливи улсын зүүн нутаг ороод байна. Муамар Каддафи улсын баруун нутгийг хяналтдаа үлдээхийг оролдож байгаа боловч байр сууриа алдсаар байна. Триполид жагсагчид цагдаагийнхан болон армитай байлдсаар байгаа боловч нийслэл орчмын хотуудыг сөрөг хүчнийхэн эзэлсээр байна. Каддафиг өөрийнхөө ард түмний эсрэг үйлдэж байгаа хүчирхийллээ зогсоохыг дэлхийн бараг бүх улсуудын төрийн тэргүүнүүд уриалж байна. Хэдэн арван мянган ливичүүд дүрвэгсэд болоод байна. Каддафи тус улсын бүх нефтийн объектуудыг минижүүлсэн гэсэн мэдээ тарсны дараа дэлхийн зах зээл дээр дэлбэрэлт боллоо. Лондон, Нью-Йоркын бирж дээр баррель нефтийн үнэ эрс өслөө. Хэрвээ Ливи, Алжир улсууд нефть нийлүүлэлтээ зогсоовол баррель нефтийн үнэ түүхэндээ хамгийн өндөр 220 долларт хүрч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Ливид эмх замбараагүй байдал 2-р сарын 15-наас эхэлсэн юм. Эсэргүүцлийн арга хэмжээний явцад мянгаад хүн амь насаа алдаад байна.