Ойрхи Дорнод болон Хойд Африкт болж байгаа үйл явдалд “гадны шахалт” үзүүлэх гэсэн оролдлогыг Орос Улс тэвчихгүй. Арабын улсуудын Лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Амр Мусатай ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров утсаар ярилцахдаа ингэж мэдэгдлээ. Тус бүс нутгийн орнууд ардчилсан өөрчлөлтөд хүрч байгаа үйл хэрэгтэй үр бүтээлтэй хамтран ажиллах хэрэгтэй гэж Лавров хэллээ. Төр засгийг эсэргүүцэж байгаа олон нийтийг хамарсан хөдөлгөөн хууль эрхийн хүрээнээс хальж, хүчирхийлэлд хүрч хүмүүс амь насаа алдаж байгаад сэтгэл зовинож байна гэж тэр хэллээ. Дотоод улс төрийн асуудлыг энхийн аргаар үндэстэн хоорондын яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэдэгт ОХУ-ын ГХЯ итгэлтэй байна. Ийм учраас улс төрийн хүчнүүд эрүүл саруул ухаанаар өндөр хариуцлагатай хандах ёстой. Ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн Египет,Тунис улсуудад эрх баригч дэглэмийг засгийн эрхээс зайлуулаад байна. Эмх замбраагүй байдал Йемен, Бахрейн Ливи улсуудад үргэлжилж байна.