Эрвээхэй Азиас Беринговын хоолойг дамжин Хойд, Өмнөд Америкт нүүж шилжсэн тухай зохиолч Владимир Набоковын тухайн үед дэвшүүлсэн таамаглал үнэн зөв болохыг британийн эрдэмтэд ДНК-ад шинжилгээ хийж батласан байна. Беринговын хоолой эдгээр шавьж Азиас Америкт шилжих биологийн зурвас болсон гэж Британийн Вангийн ШУА-ийн илтгэлд өгүүлжээ.Мөн эрвээхэйг ангилах системд Набоков буурьтай хувь нэмэр оруулсаныг илтгэл хүлээн зөвшөөрсөн байна. Набоков гарамгай зохиолч төдийгүй авьяаслаг эрдэмтэн, шавьж судлаач нэгэн байсныг хүмүүс бараг мэдэхгүй бололтой. Тэрээр анхны эрвээхэйгээ 6 настай байхдаа барьж, 9 настайдаа анхны өгүүллэгээ бичсэн аж. Тэр үеэс хойш зохиолч насаараа шавьж судлаж ирсэн гэж Санкт-Петербург дахь Владимир Набоковын музейн захирал Татьяна Пономарёва хэлээд  «Энэ нь тэр үед Орос Европын нэгэн адил байгалийн ухааныг их сонирхож байсантай холбоотой. Английн шавьж судлаач Ньюмений «Британийн эрвээхэйнүүд» ном манай музейд байгаа. Набоков эрдэм шинжилгээний хэвлэл  болох энэ зузаан номыг  бүр 8 настайдаа уншсан байна. Хүүхэд номонд тэмдэглэл хийж, зарим эрвээхэйг өөрөө будсан байдаг. Тэрээр энэ талаар мэргэжлийн ажилтан болсон гэж олонхи зүтгэлтэн үздэг билээ. Зохиолч Америк дахь Биологийн музейн шавьжийн хэлтсийн эрхлэгч байсныг мартаж болохгүй. Мөн ажил мэргэжилдээ мэрэгшсэн  мэдлэг боловсролтой байхыг шаарддаг. Набоков  бүр долоон жилийн турш энд амжилттай ажилласан юм» гэлээ. Набоковынхан хүнд бэрх 1917 онд Оросоос гарч явсан билээ. Эхлээд түр хугацаагаар явахаар шийдсэн нь эцэст бүрмөсөн орхиж явсан хэрэг болжээ. Зохиолчийн хувьд зөвлөлт Орос улсад хэзээ ч амьдарч чадахгүй байсан ч шавьж судлаачийн хувьд амьдрах байсан гэж тэрээр нэг бус удаа өгүүлжээ. Эрвээхэйн судлал түүнийг эхлээд Европт дараа нь Америкт цагаачлан амьдрах  үеэр аварсан юм. Энэ ажил Владимир Набоков зохиолчийн хувьд алдаршаагүй байсан үед нь амь зуух  хэрэгсэл өгсөн. Энэ үе нэлээд удаан үргэлжлэв. Владимир Набоков  бүр 55 настайтаа эхлээд шуугиан дэгдээж, дараа нь арилжааны амжилт гаргасан «Лолита» номоо туурвижээ. Роман  бүрт нь зохиолчийн дуртай эрвээхэй байдаг. Судлагчдын тоолсноор 570 удаа дурдсан байна. Орчин цагийн шавь судлаачид 20 гаруй төрлийг «Лолита», «Ада», «Машенька» зэрэг  Набоковын ном зохиолын баатаруудын нэрээр нэрлэсэн гэж музейн захирал Татьяна Пономарёва хэлээд «Энэ нь сэтгэл хөдөлгөн явдал  бөгөөд эрдэмтний биш нэгэн шавьж судлаачийн туурвисан ном зохиолын баатаруудын нэрээр нэрлэсэн ганц тохиолдол байх. Набоков Америкт шинэ төрлийн эрвээхэйг тодорхойлсон байна. Маш ховор эрвээхэйд түүний нэрийг өгсөн юм. Энэ эрвээхэй одоо болон ирээдүйд олон зуун жил нисч байх болно. Ном туурвих амжилтын нэгэн адил үүгээр бахархаж байна гэж зохиолч тухайн үед бичсэн билээ» гэв. Набоков ном туурвихын зэрэгцээ эрвээхэй судлаж байсан. Тэрээр амьдралынхаа шувтаргаар бүх төрлийн эрвээхэйн  хувьсалыг ажиглахын тулд  эрдэм шинжилгээний бүтээл болон дэлхийн зураачдын зурсан эрвээхэйн зургийн цомог гаргахаар төлөвлөжээ. Хармасалтай нь сансандаа хүрч чадсангүй. Набоков ээлжит экспедици Монтре орчимд ажилласан үеэр огцом нуруунаас унажээ. Үүний улмаас тэрээр 1977 оны 7-р сард нас нөгчсөн гэж төрөл төрөгсөд нь үзсэн юм. Владимир Набоковын Америк болон Швейцарт цуглуулсан цуглууллагууд  бэрэн бүтэн байна гэж Татьяна Пономарёва хэлээд  «Гарвардын музейн бэлэглэсэн америкийн цуглуулагын  өчүүхэн хэсэг нь манайд байгаа. Швейцарын цуглуулага нь нэлээд том байна. Бид үзэсгэлэн гаргаж, мөн цуглууллагыг бүтнээр нь эсвэл нэг хэсгий нь  үзүүлэхээр Лозанны музейтай тохиролцлоо. Үзэгчид маань Набоковын Швейцарт цуглуулсан эрвээхэйн цуглууллагыг  үзэх боломжтой» гэлээ. Санкт-Петербургийн музей Владимир Набоковын торон  ховоог нандиглан хадгалж байна.» «Мөн ажил төрлийг ийм ажил хэзээ ч хийгээгүй хүнд талбарлахад хэцүү юм. Ажил маань сэтгэл оргилуулж байна. Эрвээхэй ба түүний  тэжээлийн ургамал бүхий   дэлхийн ямар ч өнцөг буланд байх нь надад маш тааламжтай» гэж Владимир Набоков бичсэн билээ.