Олоныг  хамарсан жагсаалыг нухчин дарж байгаа Ливийн эрх баригчдын  хэрцгий үйл ажиллагаа нь дэлхийн олон нийтийг  тус улсын байдалд дүгнэлт өгч, улс-төрийн элитийг хуваагдахад хүргэлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хүчирхийллийг нэн даруй зогсоохыг уриалжээ. Харин гадаадын хэд хэдэн орнуудад ажиллаж  байгаа Ливийн Элчин сайдууд  нийтийн өмнө Муаммара Каддафийг “няцаажээ”.Урьд өмнө үзэгдээгүй харгис цохилтыг Ливийн эрх баригчид Каддафийн эсрэг жагсагчидад үзүүлж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдахад хүргэжээ. Дэлхийн улс төрийн давхарга , Ливийн үйл явдал бол ямарч сайн сайхан юманд хүргэхгүй гэдгийг нэгэнт харлаа. Барууны ардчилсан хувьсгалын “халуунтай”   улс-төрчдийн Тунис, Египтэд болсон  бослогууудыг дэмжигчид одоо нэг жаахан тайвширах байх.  Одоо үед ямар ч нийтлэг чанартай өөрчлөлтүүд нь, хүний амь насаар хэмжигдэх ёсгүй юм. Египтэд ч тэр, Тунисд ч тэр эрх баригчид нь иргэдийнхээ эсрэг буудаж зүрхлээгүй юм. Тэр тусмаа “хүний гараар могой барина” гэгчээр, үүнийгээ цэргийнхний гараар хийлгэж байдаг. Египтэд бол Мубаракийг огцроход чухамдаа Арми тогтвортой байдлын баталгаа болсон юм шүү. Ямарч л байсан гэсэн тэд цус урсгаагүй юм. Харин Ливид бол арми нь хэлмэгдүүлэлтийн механизм болсон. Ливийн дипломатууд өөрсдөө НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийг энэ орны үйл явдалд оролцохыг уриалсан төдийгүй мөргөлдөөнийг зогсоохыг хүссэн юм гэж Пан Ги Мун тэмдэглэжээ. «Би Ливийн арми жагсагчдыг хөөж тууж байгаа, тэдэн рүү нисдэг тэргнээс буудаж байгаа аймшигтай дүрс бичлэгийн харсан. Энэ бүгдийг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Энэ бол олон улсын хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Би Каддафийг хүчирхийллийг зогсоож , хүний эрхийг дээдлэхийг уриалсан. Бүс нутгийн удирдагчид иргэдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж үзэх эь маш чухал байна» гэж Пан Ги Мун хэллээ. 40 жил гэмгүй сайханаар төсөөлөгдөж ирсэн  “гайхал” Каддафи   Ливийн эрх баригчдын зэвсэг хэрэглэх шийдвэр дэлхийн хүн амыг цочроож байхад ливийн дипломатуудын дургүйцлийг хүргэв. Эрх баригчдаас үүдэлтэй  хүчирхийлэлийн   эсэргүүцэн Ливийн Хятад, Энэтхэг, Англи, Индонез болон Польшид байгаа Элчин сайдууд огцорсон. Шведэд байгаа тус улсын Элчин сайд болон  Засгийн газрын нэг сайд огцрохоо тус тус мэдэгдэжээ. Харин Каддафи өөрөө л хаашаа ч явахгуй, өөрийгөө “зовлонд” унагаж байна.Армийн хэсэг, бүрэлдэхүүнүүд болон хүчний бүтцүүд эсэргүүцэгчдийн талд  орж байгаа мэдээллүүд байна. Гэхдээ энэ бүгд нь ливийн ард түмэнд энх тайвныг  авчирах эсэх нь тодорхойгүй, харин ч бүр эсрэгээр улам хурцадмал байдалд хүргэж мэднэ гэж  Ойрх-Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский үзэж байна. «Ливид болж буй үйл явдал яг нөгөө “дамны нүүдэлтэй ” адил ашигтай. Энэ бүгд удаан, ул суурьтай хэрнэ  ирээдүйд төдийлөн найдвар төрүүлэхгүй байна. Ингэхдээ зөвхөн ганц  Ливид ч биш, Мароккоос аваад Пакистан, Сомалиас оросын хил хүртэл шүү дээ. Энэ бүс нутагт хууль, дэг журам гэж үгүй. Америкчуудад ч гэсэн дээ одоо хэн ч итгэхгүй. Яагаад гэвэл өөрийн  хүн болох Хосни Мубаракаа хүртэл золиослосон» гэж Евгений Сатановский хэллээ. Ливийн эрх баригчид нь бусад бүс нутгийн жишээгээр эмх замбараагүй байдалтай нүүр тулахдаа, хүн амаа холбоо харилцаа, мэдээллээс ангижруулдаг нь тэдний ялгаатай онцлог юм. Тус улсад гадаадын  сурвалжлагчид үгүй, Интернет болон утсан харилцаа холбоо хаагдсан. Тэгэхлээр дээрх мөргөлдөөн юунд хүргэх вэ, он-лайнаар дэлхий ямарч мэдээлэл авах боломжгүй байна. Ливийн хувьсгалын өрнөлийн хажуугаар  Хойд Африкад шилжин суурьших явдал хүчтэй нэмэгдэж байгаа тухай  мэдээлэл Европоос ирж байна. Хэдийгээр тийм их давалгаа мэдрэгдээгүй байгаа ч ирэх дээд хэмжээний уулзалтан дээр тодорхой хэлэлцэнэ.