Монгол Улсад улс-төрийн хүчнүүд хуваагдаж  эхэллээ.Ирэх жил болох парламентын сонгуулиар тус улсын дотоод болон гадаад бодлогын шинж илэрнэ. Энэ нь түүний хөрш Орос, Хятад хоёрыг  Монголын байдлыг анхааралтай ажиглахыг шаардаж байна. Өнгөрсөн 7 хоногт Монголын Ногооны нам /МНН/, намынхааа тэргүүн  парламентын  Байнгын хорооны дарга Дангаасүрэнгийн Энхбатыг өөрийн эгнээнээсээ гаргасан байна. Ийм шийдвэрийг  тэд МНН, ардчилсан хүчний нэг нам Иргэний Зориг намтай /ИЗН/ нэгдсэн тухай шийдвэрийг нийтэд зарласны дараа гаргажээ.Хоёр намыг нэгтгэсэн явдал монголын “ногоонтныхны” дургүйцлийг хүргэжээ. Тэдний үзэж байгаагаар бол хэрвээ хоёр нам нэгдэх юм бол “ногоотныхон” бие даасан байдлаа алдах төдийгүй, өөрсдийн дэмжигч дээ нэгэн адил алдах гэнэ.Улс-төрийн толины нөгөө талд бас нэгэн анхаарал татах үйл явдал гарсан нь Монгол Ардын намтай холбоотой аж. 2010 оны 11-р сард болсон МАНХ-ын XXVI их хурал дээр тус намын нэрээ өөрчилсөн нь хуучин эгнээний  намын болон төр-нийгмийн зүтгэлтнүүдийн дургүйцлийг зүй ёсоор хүргээд авчээ. Намын шинэ бодлогын эсрэг сөрөг хүчнийг экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр толгойлж  байна. Тэдний дэвшүүлж байгаа уриан дунд: нийгмийн хамгааллыг сайжруулах, хүн амын ядуу давхаргад анхаарал халамж тавих, гадаадын хөрөнгө оруулагчидтай баримталж буй бодлогыг дахин эргэн харах болон уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг хяналтандаа авах зэрэг оржээ. Н. Энхбаяр нь өөрийн талд нэртэй улс-төрчдийг татаж чадсан байна. Монголын Ардын Намыг шүүмжлэгчид өнгөрсөн 1-р сард өөрийн анхны их хурлаа хийж Монгол Ардын Хувьсгалт Намыг /МАХН/ байгуулсан тухай зарласан юм. Үүгээр МАХН-ын Дүрэм, намын  үйл ажиллагааны Хөтөлбөр, намын бэлэг тэмдэг болон далбааг баталжээ. МАН-ын байр суурийг энэ явдал нь нэг их гунхуулаагүй ч гэсэн монголын  улс-төрийн амьдралд өрсөлдөөнийг илүү их хүчтэй болголоо  гэж оросын нэрт дорно-дахин судлаач Сергей Лузянин үзэж байна. «90-онд гарсан Ардчилсан хувьсгалаас хойш монголын улс-төрийн үйл явцын онцлог бол тус улсад бий болсон олон намын систем юм. Өөрчлөлт,  шинэчлэлтийн онуудад  Монголд хоёр намын систем тогтсон. Нэг талаас ардчилсан намын бүлэг, эдгээр нь барууны болон  ардчилсан үнэт зүйлсийг баримталдаг. Нөгөө нэг нь - МАХН. Энэ нам нь дөнгөж сая шинэчлэгдэн нэрээ МАН болгосон. Хэрэг дээрээ энэ нам нь ардчилсан-социалист нам юм. Хоёр хүчний байнгын тэмцэл, таамаглахын аргагүй зүйлийг бий болгодог» гэж профессор Лузянин хэлж байна. Шинжээч  “энэ жил  улс-төрийн хоёр хүчний өрсөлдөөн идэвхжинэ. Энэ хоёрын санал зөрөлдөөн нь намын дотооддоо ч гарч болзошгүй юм. 2012 онд болох парламентын сонгуульд улс-төрийн бүх хүчнүүд бэлтгэж байна. Монголын хуулийн дагуу сонгуульд ялсан нам  засгийн газрыг бүрэлдүүлнэ. Харин Ерөнхий сайд хязгааргүй эрх дархтай. Иймээс сонгууль нь Монголын дотоод , гадаад бодлогын чиглэлийг тогтоон заана. Одоогийн үйл явдал бол монголын улс-төрийн тавцан дээрх хурц тэмцэл эхэлж байгаагийн эхлэл юм» гэж Сергей Лузянин үзэж байна.