2-р сарын 23-нд Орос Улсад Эх орноо хамгаалагчийн өдрийг ёслон тэмдэглэдэг. Түүнчлэн энэ өдрийг эрчүүдийн баяр гэж үздэг. 2-р сарын 23-ны өдөр  орос хүмүүс цэргийнхэн болон усан цэргийн ахмад дайчид, дайн тулалдаанд халуун амиа алдасан тэдгээр хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн хүндэтгэл үзүүлдэг юм. Орос Улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Твиттердээ оросын иргэдэд Эх орноо хамгаалагчийн өдрийн баярын мэнд хүргэжээ.  «Манай орны эх орноо хамгаалагч бүх хүмүүст энэ баярын мэндийг хүргэе! Орос Улсад энх тайван хэрэгтэй. Тиймээс бид хүчтэй байх ёстой» гэж Дмитрий Медведев Твиттердээ бичжээ. Баярын босгон дээр Москва хотын залуучуудын байгууллагууд цэрэг эрсийн булш болон  оросын нийслэлийн түүхэн дурсгалын газруудыг эмх замбараатай болгон 1941-1945 онуудад байлдаж явсан ахмад дайчдын хамт Москва орчмын түүхэн замналын газруудаар аялал зохион явуулжээ. Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Эх орноо хамгаалагчийн өдрийг тохиолдуулан Владивосток,Тверь болон Тихвин хотуудад “Цэргийн алдарын хот” цол олгон Батламж гардуулав. Эдгээр хотууд нь эр зориг, тэвчээр хатуужил болон нийтээрээ баатарлаг үйлсийг бүтээсэн,  Эх орныхоо эрх чөлөө болон тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн” аж. Эдгээр хотуудын удирдагчидад хандан ерөнхийлөгч Дмитрий Медведев ийнхүү хэллээ: «Амьдралд тэмдэг хэрэгтэй ч , дэг журам тогтоон, нийгмийн чанартай  шинэ дэд бүтцүүдийг байгуулахдаа  та бүхнийг иргэдийнхээ өдөр тутмын ажлыг үнэлж байгаасай гэж би бодож байна. Яагаад гэвэл манай хотуудад дэг журмын шууд хариуцлага бүс нутгийн эрх баригчдад ноогддог.» Владивосток нь Орос Улсын  Алс-Дорнодын чухал манаа болон 150 жил явж ирсэн. Энэ хотын ойролцоо Орос-японы дайн 1904-1905 онд болж байсан. Дэлхийн II  Дайнд энэ хотоос 70 гаруй мянган хүн эх орныхоо төлөө тулалдсан юм. Тверь нь есөн зууны турш гадаадын түрэмгийлэгчид- монгол-татар, поляк, фашистуудтай тулалдаж байсан. 1941 оны 12 –р сард Улаан-Армийн контр-тулааны дүнд бусад олон хотуудаас хамгийн түрүүнд энэ хотод  германы булаан эзлэгчид бут цохиулсан юм.Тихвин, Ленинград мужийн нэгэн жижигхэн хот. Бас л дайчин уламжлалтай. 1941 оны 12-р сард тэнд томоохон давшилтын тулалдаан болж , Москвагийн тулалдааны үед германы нилээд их хүч төвлөрч Ленинград хотыг бүтэн бүслэлтэд авах  гитлерын төлөвлөгөө талаар болосн түүхтэй юм.Орос улсад өнөөдөр хэдэн арван баярын арга хэмжээнүүд зохиогдож байна. Уламжлал ёсоор Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөнө. Энэ орой Москвад бусад Цэргийн алдарт  хотуудад болон  Орос Улсын засаг захиргааны төвүүдэд их буугаар    ёслолын буудлагыг 30 удаа хийж,  Эх орон, ирээдүйн сайн сайхны төлөө дусал цус, халуун амиа өгсөн дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэнэ.