Москвагийн Олон улсын хөгжмийн ордонд  “Амьдралын төлөө” хандивын тоглолт боллоо. Энэ тайзнаа хамгийн залуу дуулаачид болон нэрд гарсан  Владимир Спиваковскийн тэргүүлсэн “Виртуозы Москвы” цөөхүүл найрал хөгжмийн хамтлаг тоглолоо. 17 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн тус хандивын тоглолт нь шинэ авъяастангуудыг тодруулаад зогсохгүй , амьдралын хүнд байдалд орсон хүүхдүүдэд туслах зорилготой аж. Хандивын тоглолтоос олсон мөнгийг хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулах юм.