Дэлхийн хамтын нийгэмлэг ливийн эрх баригчдын энхийн жагсаалыг нухчин дарж байгааг буруушааж байна. Лхагва гаригийн шөнө НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн  баталсан тусгай мэдэгдэлд хүчирхийллээ зогсоохыг шаардсан байна.  Иргэд рүү дайран давшилсан хүмүүсийг хариуцлагад тооцох ёстой гэж тэмдэглэсэн байна. Тус улсын удирдлагад  амар амгаланг сахиж, хүний эрхийг дээдлэн хүндэтгэх ёстой гэж НҮБ үзэж байгаа аж. Ливийн тосгонуудад гарч байгаа ерөнхийлөгч Муаммара Каддафигийн огцрохыг шаардсан жагсаал цуглаан нь 2-р сарын 15-нд эхлэн  үргэлжилсээр байна. Эрх баригчид жагсагчдыг харгис хүчирхийллээр дарахыг оролдож байгаа аж.