Зүүн-Хойд Азийн Холбооны улс орнууд тайланд-камбожийн хил рүү байдлыг хянах ажиглагчдын хэсгийг явуулна. Дээрх шийдвэрийг албан ёсны Бангкок болон Пномпений талууд зөвшөөрчээ. Хоёр талын Гадаад Хэргийн сайд нарын Джакартын уулзалтын үеээр ийм шйидвэрт хүрсэн байна. Тайланд-Камбожийн хил нь  2008 онд ЮНЕСКО Дэлхийн соёлын өвийн жагсаалтанд камбожийн объект болох  Преах Вихеар хийдийн цогцолборыг оруулсанаас хойш хоёр жилийн турш байдал хурцадмал байгаа юм. Тайланд улс нь уг шийдвэртэй санал эс  нийлсэн, яагаад гэвэл  хийд оршиж буй газар хэзээ ч хилийн дээс тогтоож байгаагүй аж. Тайланд-камбожийн хилийн байдал 2-р сарын 4 нд улам хурцдаж, хэдэн хоногийн турш цэргийнхний буудалцаан болсон аж. 2-р сарын 14- нд  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ тулгамдсан асуудлаар тусгай хуралдаан зохион явуулжээ.