Москва хотын дарга Сергей Собянин 2-р сарын 23-26 ны өдрүүдэд  Өмнөд Солонгосын  нийслэл Сеүл  хотын  удирдлагуудтай гэрээ хэлэлцээр хийх Москва хотын засгийн газрын төлөөлөгчидийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Интерфакс агентлаг  мэдэгджээ. Собянин үүний өмнө Сеүл хотын даргын албыг хашиж байсан тус улсын ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзаж ярилцах юм байна. Москва хотын дарга өмнөд солонгосын нийслэлийн өөрчлөлт шинэчлэл, замын хөдөлгөөнийг удирдах автомат систем болон  шингэрүүлсэн байгалийн хийгээр ажилладаг нийтийн тээврийн автобусны үйл ажиллагаатай танилцах аж.