«Дэлхий ба спорт» олон улсын форум  урьд нь байнга Монакогийн вант улсад  болж байсан бол одоо Олимпийн өмнөх Сочид шилжлээ. Спортын од, улс төрчид болон  бизнес, соёл урлагийн төлөөлөгчид хотод уулзана. Спорт өнөөдөр дэлхийд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Эртний Грек улсад Олимпийн наадмын үеэр дайн зогсож байсан бол ХХ зуунд дайн Олимпийг зогсоож байв. Энэ зуунд ирээдүйн Олимпийн ээлжит нийслэлийг сонгоход улс орны улс  төрийн тогтвортой байдал чухал хүчин зүйл болж байна. «Дэлхий ба спорт» тамирчид, улс төрчдийн  анхны форумыг 2007 онд Монакод зохион байгуулсан юм. Түүнийг үндэслэн байгуулагч францын тамирчин, Олимпийн шагналт, орчин цагийн спортын таван төрөлтийн дэлхийн аврага Жоэль Бузу спорт бүтээн байгуулалтад ард түмнүүдийг нэгтгэх цорын ганц зарчимыг удирдлага болгожээ. Харин  дэлхийн нөлөө бүхий улс төрч, бизнес эрхлэгчид  эв нэгдэлд  туслах ёстой. Монакогийн хунтайж 11 Альберт Бузуг бусдаас түрүүнд  дэмжив. Форум түүний ивээл доор болдог. Дэлхийн олон орны засгийн газраас түүнд дэмжлэг үзүүлж байна. Эдүгээ «Дэлхий ба спорт» форум орчин цагийн нийгмийн олон чухал асуудлыг хэлэлцэх индэр болсон билээ. Улс төрчид ч тамирчид ч  хүнд байдлаас гарах арга замыг эрж байна гэж «Дэлхий ба спорт» олон улсын спортын форумыг  үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч Жоэль Бузу  хэлээд «Спорт бол нийгэм,улс төр, соёлын ялгааг давах боломжийг  бидэнд олгож байгаа хосгүй хэрэгсэл юм. Спорт нэгдэн нятрахад туслаж байна. Форум орон бүхний засгийн газруудыг үүнд  итгүүлэх,нэгтгэх зорилготой. Урьд Монакод таван жил дараалан болсон форум одоо дэлхийн 95 орны 500 гаруй төлөөлөгчийг нэгтгэж байна» гэв.Сочи бол форумыг зохион явуулахад тохиромжтой  газрын нэг билээ. 2014 оны өвлийн Олимпийн наадмын зохион байгуулагч хотод 100 гаруй үндэстэн ястан эв найрамдалтай оршин амьдарч байна. Энэ нь ард түмнүүдийг нягтруулах шилдэг жишээ  гэж Жоэль Бузу нэмж хэллээ.