2-р сарын 23-нд Орос Улсад Эх орноо хамгалагчийн өдрийг ёслон тэмдэглэдэг. Түүнчлэн энэ өдрийг эрчүүдийн баяр гэж үздэг. 2-р сарын 23-ны өдөр  орос хүмүүс цэргийнхэн, цэргийн болон усан цэргийн ахмад дайчид, дайн тулалдаанд халуун амиа алдасан тэдгээр хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн хүндэтгэл үзүүлдэг юм. Орос Улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Твиттердээ оросын иргэдэд Эх орноо хамгаалагчийн өдрийн баярын мэнд хүргэжээ. “ Манай орны эх орноо хамгаалагч бүх хүмүүст энэ баярын мэндийг хүргэе! Орос Улсад энх тайван хэрэгтэй. Тиймээс бид хүчтэй байх ёстой” гэж Дмитрий Медведев Твиттердээ бичжээ. Баярын босгон дээр Москва хотын залуучуудын байгууллагууд цэрэг эрсийн булш болон  оросын нийслэлийн түүхэн дурсгалын газруудыг эмх замбараатай болгон 1941-1945 онуудад байлдаж явсан ахмад дайчдын хамт Москва орчмын түүхэн замналын газруудаар аялал зохион явуулжээ. Орос улсад хэдэн арван баярын арга хэмжээнүүд зохиогдож байна. Уламжлал ёсоор Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөнө. Энэ орой Москвад бусад Цэргийн алдарт  хотуудад болон  Орос Улсын засаг захиргааны төвүүдэд их буугаар   галын наадмын буудлагыг 30 удаа хийж,  Эх орон, ирээдүйн сайн сайхны төлөө дусал цус, халуун амиа өгсөн дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэнэ.