2020 онд Оросын хөнгөн тэрэгний автомашины үйдвэрлэл дэлхийд 6 байранд орно. Одоо  Орос Улс 10-т орж байна. 10 жилийн дараа жил бүр 4 сая машин зарагдах аж. Энэ тухай америкийн «Boston Consulting Group» ( BCG) компаний  илтгэлд нийтлэгджээ. Америкийн шинжээчдийн үзэж буйгаар тэдгээрийн өсөлтийн гол хүчин зүйл  дотоодын үйлдвэрлэлийн өсөлт, шинэчлэл болон гадаадын автоконцернуудтай түншлэхэд орших аж. Анхны хүчин зүйл нь ихэнхдээ өсөн нэмэгдэх зах зээлийн эрэлт хэрэгцээ байх болно гэж “Автоизвестия” сонины ерөнхий редактор  Олег Осипов “Оросын дуу хоолойн” сурвалжлагчид өгсөн ярилцлагатаа тэмдэглэв. Тэр хэлэхдээ: “Зах зээл яагаад өсөн нэмэгдэх  болов ? гэвэл манайд машинтай хүн төдийлөн  их биш. Москвад гэхэд л 1000 хүнд 250 машин ноогдож байна. Нийтдээ Орос улсын хувьд бол 170 машин ноогдож байна, гэтэл Европд 500-700 байдаг. Харин АНУ-д 1000 хүнд 1000 машин ноогддог, бүр өлгийтэй хүүхдийг оруулаад тэр» гэлээ. Яваандаа Орос Улсын автомашины зах зээл дээр үндсэн тоглогчдоор  гадаадын транс үндэсний концернууд орж ирж байна.  Тэдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг Орос улсад аль хэдийнэ  зөөгөөд амжижээ. Жишээ нь: нь үндэсний үйлдвэрлэгчийн үүргээсээ амжилттай шилжисэн “Рено-АвтоВаз” байна гэж Олег Осипов заажээ. «Түрүү нийгэмийн үеийн өнөөх ГАЗ, ВАЗ заводууд барууны үйлдвэрлэгчидтэй эвсэлдэн нэгдэхээс өөр зам үгүй болов. Өнөөдөр Орос улсад үндэсний автомашины үйлдвэр гэж огт үгүй болжээ. Харин шинээр гарч ирсэн томоохон корпорацууд   нь өөрсдийн  бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг хангах үүднээс ийм цар хүрээнд үйл ажиллагаа явуулж байдаг аж» гэж  Олег Осипов хэллээ.  Орос Улсад  дэлхийд нэртэй Toyota,  Nissan салбар  амжилттай ажиллаж байна. Энэ нь дэлхийн томоохон  үйлдвэрлэгчид Оросын  зах  зээлийг чухал талбайд тооцож буйгийн нэг илрэл юм гэж Үндэсний стратегийн Зөвлөлийн хамтран удирдагч Иосиф Дискин ярьж байна. Тэр хэлэхдээ: «Бид гайхалтай  шинэ үзэгдлийн гэрч болсон. Энэ нь агуу их автомашины салбарын үйлдвэрлэлийн эхлэл . Бид одооноос энэ үйл явдлын үр дүнг харж байна. Тэр тусмаа  автомашин үйлдвэрлэхэд шаардагдах бусад бүтээгдэхүүн үүнд орно»гэлээ. Шинжээчид чанарын үсрэлт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчдын нөхцөл байдлыг бас тооцох нь чухал гэж байна. Одоо тэд холбох гол үүргийг үүрч байна гэж Орчин үейин хөгжлийн  хүрээлэнгийн зөвлөх Никита Масленников ярьж байна. «Энэ бүхэн нь гадаадын автомашин үйлдвэрлэгчид Оросын энэ салбарын тодорхой үйлдвэрлэлийн туршлага, мэргэшсэн ажилчдын хүчинд тулгуурлаж байгаа нь тодорхой. Тэд тус улсын зах зээлийг эрэлт хэрэгцээ ихтэй» гэж Никита Масленников үзэж байна. Оросын хэвлэл мэдээллийн нийтлэлүүдээс үзэхэд 2013 онд  тус улсын эдийн засаг хямралын өмнөх үеийн үзүүлэлтэд хүрч иржээ. Харин шинжээчдийн дүгнэлтээр  2015 онд Оросын автомашины зах зээл Германы автомашины зах зээлийг гүйцэд түрүүлээд зогсохгуй, Европыг байлдан дагуулах аж.