Буриад Улсын нийслэл Улаан-Үүдэд “Цагаан Сар” гэрэлтэнэ. Олон улсын эстрадын залуу дуулаачдын  уралдааныг ийнхүү нэрлэжээ. Одоо уралдааны эхний шатны шалгаруулалт явагдаж байна. Шүүгчид тус уралдаанд ирүүлсэн бичлэгийг сонсч үзэж байна. Уламжлал ёсоор тус тэмцээнд Оросын залуу дуучид оролцдог төдийгүй Монголоос ирж оролцдог аж. Энэ жил тус арга хэмжээний газрын зураг тэлж, Хятад, Өмнөд Солонгос, Польш болон АНУ –аас оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Шалгаруулалт нь “эстрадын ” тодотголтой ч уралдааны цар хүрээ газар зүйн хувьд тэлсэнтэй холбогдуулад жанрын өөрчлөлт ч бас оржээ. Ирүүлсэн бичлэгүүдийн дунд угсаатны, хүнд рок тэр ч бүү хэл рэп дуу ирүүлжээ. Энэ арга хэмжээ оролцогчдын өмнө их өргөн боломж нээдэг гэж Улсын ардын уран бүтээлийн төвийн ерөнхийлөгч Надежда Донсоронова ярьж байна. «Манай уралдааны гол зорилго бол шинэ залуу дуучдыг  төрүүлэх , тэдгээрийн мэргэжлийн урлагийн тайз руу явах замыг нээх. Нэг талаас манай тэмцээн бол оролцогчдын хувьд бол дадлага хийх лаборатори болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хэрэв хүүхдүүд шагналт байруудад шалгарч үлдэвэл тэдэнд маш их боломж гарч ирж байгаа юм.Жишээ нь: монголын дуулаачдын хувьд бол энэ нь алдар нэрийг авчирж байгаа хэрэг. Үүнийг би мэднэ. Тэдний хувьд Монголд Оросын шагналтай очих маш чухал» гэж Надежда Донсорова хэллээ. “Цагаан Сар”уралдаан  монголын олон дуучдад алдар нэр , гавъяа шагнал авчирсаны дотор монголын эстрадын од Сэрчмаа  дуучин болох замаа эндээс эхэлсэн гэж хэлж болно. “Цагаан сарын” хамгийн алдартай “хүүхэд” бол  буриад гаралтай  Борхүүгийн Амархүү. Одоо тэр “Премьер-министр” поп-хамтлагийн дуучин. Тэрээр өнгөрсөн жил монголын хоёр уран сайхны кинонд тоглоод байна. Наадамыг  зохион байгуулагчид бүх оролцогчдод  Орос,  Буриадын тухай болон тэмцээн уралдааны талаар аль болох өндөр сэтгэгдэл төрүүлэхийг  хичээж байна. Үүнтэй холбогдуулаад уралдааны гадуур соёлын олон арга хэмжээг зохион, оролцогчдыг Ивогины дацан үзүүлж, Байгаль нуур руу аялал зохион байгуулах гэж байна. “Цагаан сарын “ хоёр дугаар шатны тэмцээн нь мөн Улаан-Үүд хотод 3 –р сарын 15 явагдах бөгөөд , түүний маргааш шагналтнуудын Гала-концерт болно.