Орос улсаас  Саудын Арабд зэвсэг нийлүүлэх олон тэрбумын өртөгтэй гэрээ хүчин төгөлдөр байгаа  гэж Рособоронэкспорт мэдэгдэв.  Тус байгуулагын захирал Николай Димидюк мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ захиалагч холбогдох баримт бичгүүд болон  гэрээний хуулбарыг  хүлээн авсан гэв. Саудын Араб нь АНУ-аас 60 тэрбум долларт зэвсэг худалдан  авахаар шийдвэрлэжээ. Зарим шинжээчид дээрх байдал нь   Орос Улсыг Саудын Арабтай томоохон гэрээ хийх боломжийг бууруулж байна  гэж үзэж байгаа аж.