2-р сарын 24 нд Улан-Үүд хотод Монголын телевизийн өдрүүд нээгдэх гэж байна. Энэ өдөр хотын захиргаа Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй Хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Уг баримт бичиг нь хамтарсан телевизийн нэвтрүүлгүүд болон шоу хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэхүү өдрүүдийн хүрээнд уран бүтээлийн хамтлагуудын тоглолт ,  Түүхийн музейд монголын фотосурвалжлагч Баттулга, Бямба, Очир нарын фото  зургийн үзэсгэлэн болж, Улаан-Үүдийн кинотеатрт  монголын киночдын бүтээсэн “Чингисхаан” киног толилуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн уг хөтөлбөрөөр  хоёр долоо хоногийн турш “Тивиком” телевизийн сувгаар монголын уран бүтээлчдийн  бүтээсэн  баримтат кино, концерт клипууд явах юм.