Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд хандан  Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл бол дэлхийн энх тайван, аюулгүй байдалд тулгарсан аюул гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалав. Зохих мэдэгдлийг НҮБ-ын төв байранд явуулсан тухай Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа мэдээллээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн  Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан  улсуудын төрийн тэргүүн нар мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Эдгээр улсын төлөөлөгчид  дэлхийн хамтын нийгэмлэгт хандан афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэлийг бүх улс оронд заналхийлж, сая сая хүнийнг хөнөөж буй дэлхийн гамшиг хэмээн үзэхийг санал нэгтэй уриалсан байна. НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс ийм шийдвэр гаргавал бүх улс орон афганистаны мансууруулах бодисны үйлдвэрлэл, тээвэрлэлттэй идэвхтэй тэмцэх арга хэмжээ авах ёстой гэж Николай Бордюжа хэлээд «Мэдэгдэлд афганистаны мансууруулах бодисын тээвэрлэлтийг тасалдуулан зогсоох олон улсын бүх  байгууллагын ажлыг идэвхжүүлж, мансууруулах бодисын аюулыг багасгахад чиглэгдсэн Афганистаны эрх баригчдын үйл ажиллагааг үргэлж хянан дүгнэх санал тавьжээ. НҮБ-аас ийм шийдвэр гаргавал афганистаны мансууруулах бодисны тархалттай хийх  тэмцэл хатуу тууштай, эрчимтэй, илүү  ашигтай болно» гэв. Сүүлийн арван жилд олон улсын цэргийн ажиллагаа эхлэснээр  Афганистан мансууруулах бодис үйлдвэрлэх талаар дэлхийн нэг ёсны аврага болов. Олон улсын «хар зах зээлд» гаргаж буй героины  бараг 90 хувь, дэлхийд үйлдвэрлэж буй бүх хар тамхины 80 гаруй хувь нь Афганистанд ногдож байна. Мансууруулах бодисны эргэлтэд хяналт  тавих Оросын холбооны  албаны мэдээлснээр Афганистанд жил дутам  150 тэрбум тун героин, 30 тэрбум тун хар тамхи үйлдвэрлэдэг. Мансууруулах бодисыг Тажикистан, Пакистанаар дамжуулж Орос болон Европт  нийлүүлж байна.. Мансууруулах бодисноос олсон мафийн хөрөнгийн нэг хэсгийг  террорын байгууллагуудыг санхүүжүүлэхэд чиглүүлж байна гэж  Мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов хэлээд «Мансууруулах бодис хүн төрөлхөтнийг сорьж байгаа нь дамжиггүй. Сүүлийн арван жилд 1 сая гаруй хүн амь үрэгдэж,  20 сая орчим нь  хохиров. Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэл дэлхийн энх тайван,аюулгүй байдалд заналхийлснийг хүлээн зөвшөөрснөөр дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх хүчин чармайлтыг нэгтгэх, эл асуудлын шийдвэрт НҮБ-ын үүргийг нэмэгдүүлэх боломж бий болно» гэв. Орос улсаас Төв Азийн орнуудын мансууруулах бодисын эсрэг хөтөлбөрүүдийг  өргөн дэмжинэ. Афганистаны мансууруулах бодисын аюулыг арилгах таван жилийн төлөвлөгөөг одоо ЕХ-ны орнуудтай хамтран боловсруулж байна. НҮБ-ын мансууруулах бодисын эсрэг хөтөлбөрүүдийн санхүүжүүлэлтийг мэдэгдэхүйц  нэмэгдүүлнэ. Түүнээс гадна мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн хүчний бэлтгэлд туслаж, хамтрын ажиллагаа явуулах механизмыг боловсруулна. Америкийн тусгай албаны цэрэг, Афганистаны ДХЯ, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны  албаны ажилтнуудыг оролцуулсан тусгай ажиллагааг 2010 оны сүүлээр  Афганистанд явуулсан юм. Мансууруулах бодисын хэд хэдэн лабораторийг устгасан байна. НҮБ-ын АЗ-өөс афганистаны мнсууруулах бодисын үйлдвэрлэлийг  дэлхийд тулгарсан гол  аюул гэдгийг хүлээн зөвшөөрөх нь мансууруулах бодис үйлдвэрлэхэд хэрэглэх ургамлын тариалангийн талбайг устгахад тус дөхөм үзүүлнэ гэж Виктор Иванов үзэж байна. НҮБ-аас тус шийдвэр энэ онд гаргана гэдэгт тэрээр найдаж байна.