Орос улсаас үр тариа экспортлох хорио энэ оны намар хүртэл хүчинтэй байх нь. Ийм бодолтой байгаа тухайгаа Оросын газар тариалангийн холбооны тэргүүн Иван Оболонцев “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар энэ жилийн тариа хураалтын компанит ажил энэ хоригийг давах эсэхийг харуулах аж. Тэрээр  улс орны алтны нөөцийн 5-10 хувийг үр, тарианы нөөц болгон хадгалах хэрэгтэй гэж үзэж байна.“ Дэлхийд бий болсон нөхцөл байдлаар үр тариа нь өнөөдөр  хамгийн өндөр хэрэгцээтэй бараа хэвээр байна ”.