АНУ-ын Элчин сайдыг ОХУ-ын ГХЯ Курилын асуудлаар оросын байр суурийг тайлбарлахаар урьжээ. Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Алексей Бородавкины америкийн дипломаттай хийсэн уулзалтын дүнгийн талаар мэдээлэл тус байгууллагын сайт нь дээр гарчээ. Смоленскийн талбайн анхаарлыг Оросын нутаг дэвсгэрийг маргаантайд үздэг Японы талыг дэмжсэн Элчин  сайд Жон Байер,  АНУ-ын Төрийн департаментаас саяхан  хийсэн албан ёсны мэдэгдэл болон Москва дахь АНУ-ын ЭСЯ зүй ёсоор татжээ. Үүнтэй холбогдуулан  Оросын Холбооны Улсын  Өмнөд Курилын тусгаар тогтнолтой холбоотой туйлын зарчимч, хувиршгүй байр суурийг дахин илэрхийлэв-гэж мэдэгдэлд заажээ. Курилын цуваа дөрвөн арал нь  /эдгээр арлууд нь Орос Улсад  эрхийнх нь  дагуу харъяалагддаг/ ОХУ –д Дэлхийн II Дайны дүнд шилжсэн юм. Япон Улс нь ОХУ-тай Энхийн гэрээ зурахыг татгалздаг бөгөөд үе үе Москватай газар нутгийн маргаан хийдэг юм.