Орос  Улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Онцгой байдлын сайд Сергей Шойгу болон Оросын Төмөр замын тэргүүн Владимир Якунинд Ливид байгаа оросын иргэдийг шилжүүлэн суурьшуулах ажлыг даалгалаа- гэж Ерөнхийлөгчийн хэвлэл-мэдээллийн Наталья Тимакова мэдээлэв. 2-рсарын 20 –нд Ливид гарсан засгийн эрх баригчдын эсрэг жагсаал цуглаан нь тус улсын нийслэл Триполь хүрсэн аж. Тус улсын Олон нийтийн   байгуулагуудын мэдээлж байгаагаар  нь өнгөрсөн долоо хоногийн дунд үеээс эхэлсэн  мөргөлдөөний  дүнд 400 орчим хүн амиа алджээ.Триполь дахь ОХУ-ын ЭСЯ байдлыг анхааралтай ажиглан, эх орон нэгтнүүдтэйгээ байнгын холбоотой байгаа аж. Оросын ГХЯ оросын иргэдийг Ливи рүү явах аялалаас татгалзахыг уриалжээ. Одоогийн байдлаар Ливи улсад Оросын ТЗ-ын 204 хүн Сирт-Бенгази хооронд  хурдан галт тэрэгний 550 км урт  төмөр зам тавихаар  ажиллаж байгаа юм. Түүнчлэн Ливид Газпромын ажилтнууд ажилладаг байна.