Өнгөрсөн ням гаригт Интернетээр Хятадын хэд хэдэн хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар гаргасан уриалга цөөн хүн оролцоход хүргэжээ. Полиц нилээд хурдан дэг журмыг тогтоолоо. Зарим мэдээнээс үзвэл саатуулагдсан хүний тоо нийт орны хэмжээнд 14 байгаа аж. Ингэхдээ эсэргүүцлийн жагсаалыг Хятадын  13 хотод төлөвлөөд байжээ. Тэгэхлээр нэг хотод нэг идэвхтэй оролцогч , энэ нь олныг хамарсан арга хэмжээнд тийм ч атаархал төрүүлэхээр үгүй байгаа биз. Жагсагчдын бэлэг тэмдэг хөндлөнгөөс харахад их орчин үеийн гар утас,  флеш шиг. Ингэхдэ тэд малига цэцгийг сонгожээ. Энэ цэцгээр тунисын хувьсгалыг нэрлэжээ. Гэтэл энэ цэцэг Хятадад Тунистай адил олон хүн цуглуулж чадсангүй. Нэрээ нууцалсан зохион байгуулагчдын тооцоолсноор олон хүн оролцсонгүй. Энэ арга хэмжээ нь ням гаригийг тааруулж боломжийн шаардлага тавьсанч талаар өнгөрчээ. Тэд “Ардчилал, хоол хүнс, орон сууц болон шудрага ёс” гшэсэн шаардлага дэвшүүлж байжээ.  Хэрвээ оролцогсдын тооны тухай ярих юм бол энэ  сүүлийн  үед Дорнод дахины араб орнуудад  “ Твиттерийн стилээр” явагдаж байгаа хувьсгалаас тэс өөр юм. Энд нэг нийтлэг юм бий, тэр бол  Интернетийг ашиглан жагсаал цуглан зохион байгууулах болон бусад эсэргүүцлийн хэлбэрүүдийг сонгох явдал юм.  Интернет нь нэрээ нууцлан хүмүүсийн эсэргүүцлийг ашиглан дотроос нь, гаднаас нь удирдадаг. Сонирхолтой нь гудамжинд гарч жагсаал хийхийг уриалсан анхны уриа АНУ-д бүртгэгдсэн хятадхэлний “Босюнь” сайт байв. Хятадын эрх баригчдын хатуу арга хэмжээ нь тус улсад интернет сайт болон микроблог, форумд туйлын няхуур ханддагийн нэг илрэл энэ юм. Энэ нь Хятадын нийгэмд  сэтгэл дундуур байх үндэслэл байдаг гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяков ярьж байна. «Өнгөрсөн ням гаригт хятадын нилээд хэдэн хотуудад болсон эсэргүүцлийн цуглаан нь нэг талаас гэнэтийн байсан. Нөгөөтэйгүүр , эдгээрийг “гэнэтийн” гэж бас үзэж болохгүй юм.  Хятадад нийгмийн өндөр эсэргүүцэл бий. Энэ нь нийгмийн хөгжлийн хурдацтай холбоотой. Хурдан  хөгжил тэр бүр хүнд өгөөжөө өгсөнгүй. Өөрийн орлого, ажилгүй байдлаасаа болон бусад олон зүйлд дургүй явдаг маш их байдаг. Энэ тохиолдолд бол  өөр шалтгаан ч байсан. Юуны өмнө үнийн өсөлт.  Нэгдүгээр сард хүнсний үнэ 10 % нэмэгдэсэн. Энэ бол хүмүүсийг гудамжинд гаргаж болох л зүйл» гэж Владимир Портяков үзэж байна. Зөвхөн Синьхуа агентлаг Хятадын нийслэлийн Ванфужин гудамжинд цугларсан жагсагчдыг хэдэн зууд үнэлж байгаа юм биш, гадаадын сурвалжлагчид үүнийг мэдээлж байгаа. Уг арга хэмжээг үзсэн хүмүүсийн яриагаар цугларсан хүмүүсийн дунд зүгээр юугаа ч мэдэхгүй ирсэн хүмүүс их байжээ. Хажуугаар өнгөрч явсан сониуч хүмүүс ч зөвшөөрөлгүй цуглаанд оролцож байгаагаа мэдээж хэрэг хэрхэн мэдэх билээ. Нийтлэг статистикд АНУ-ын Элчин сайд Жон Хантсман оржээ. Ингэхдээ тэр түүнийг цугларсан олон таньсан тэр үед яван оджээ. Цугларсан хүмүүс төдийлөн удаагүй бөгөөд нэг цагийн дотор тарж явжээ. Яг йимэрхүү явдлууд Хятадын бусад хотуудад болжээ. Владимир Потряковын үзэж буйгаар энэ арга хэмжээ нь нийгмийг удирдлах асуудлаар хийж байгаа хуралтай цаг хугацааны хувьд таарч байсан аж. Тус хурал дээр  Хятадын Төрийн тэргүүн Ху Зинь Тао үг хэлж, Хятадын  Улс төрийн товчооны гишүүд байлцсан байна.