Хойд Африк болон Ойрх-Дорнод тогтворгүй бүс болж хувираад байна. Засгийн эрх баригчдын эсрэг тэмцэл арабын улс орнуудыг Мароккогоос аваад Персийн булан хүртэл бүхэлд нь хамраад байна. Хэдэн зуун мянган хүмүүс гудамж талбайд гарч жагсаал цуглаан хийж байгаа учир шалтгаан нь янз бүрийн юм. Тунис болон Египтэд ард түмний дургүйцлийн шалтаг нь ядуурал, хээл хахууль. Арлын Вант улс Бахрейнд –засгийн эрхийг хүн амын ялимгүй хэсэгт шашны зарчмаархуваасан нь дургүйцлийг хүргэжээ. Ливи болон Йеменьд омог хоорондын мөргөлдөөнөөс болсон бол, Йорданид угсаатны тэнцвэр алдагдсанаас болжээ. Засгийн эрх баригчид бүтцэдээ зөвхөн йорданчуудыг тавьдаг бол, энэ улсын хүн амын ихэнх нь палестинчууд аж. Марокко, Алжир, Кувейт, Иракд эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь өөрийн урьдчилсан нөхцөлтэй аж. Сөрөг хүчний талынхан нийгэмийн сүлжээг ашиглан хүмүүсийг тэмцэлд амжилттай уриалан дуудаж байна. Ливи анхаарлын төвд байна. Бенгазид болж байгаа эмх замбараагүй байдлын тухай мэдээллээр Твиттер дарагдаж байна. Сүүлийн ирсэн мэдээгээр 200 орчим хүн амиа алджээ.  Ливи нь иргэний дайны ирмэг дээр тулж ирээд байна. Даваа гаригт Ливийн хувьсгалын удирдагчийн хүү Сейф аль - Ислам хэлсэн үгэндээ дэг журмыг ямарч үнэ цэнээр хамаагүй тогтоох тухай анхааруулжээ. Нөхцөл байдал иймээс нилээд хэдэн улс орнууд  өөрийн иргэдээ Ливээс гаргаж байна. Орос улс   мөн өөрийн иргэдээ татлаа. Арабын энэ оронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооны Сайд нарын Зөвлөлийн дарга энгийн ард түмний эсрэг авч байгаа тэмцэлийг эсэргүүцэн мэдэгдэл хийв. Уг баримт бичигт өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэн, энхийн жагсаал цуглаан хийх нь хүний суурь эрх бөгөөд түүнийг хүндлэн хамгаалах хэрэгтэй” гэж заажээ. АНУ болон Европын Холбоо нь ардчилсан өөрчлөлтүүдийн төлөө байгаа ба Хойд Африк болон Ойрх-Дорнодод иргэний эрх чөлөө олгохын төлөө байна. Ингэхдээ тэд  арабын ертөнцийн бодит байдлыг хангалттай тооцоолж чадахгуй байна гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалын төвийн  тэргүүн Александр Филоник үзэж байна. «Дорно зүгийн Арабын энэ улсуудад иргэний нийгэм төдийлөн хөгжөөгүй. Энд хэдхэн тооны төрийн бус байгууллагууд болон хэдэн бүлгүүдийг эс тооцвол шүү дээ. Тэдгээр бүлгүүд нь хэдхэн тооны хүмүүстэй, хязгаарлагдмал тоотой байдаг. Тэд бол нийгмийн санал асуулгыг боловсруулах хөтөлбөр дээр ажилладаг юм» гэж Александр Филоник хэллээ. Араб хүн ам чинь өөрийн  дэг жаяг, ёс заншил, уламжлал, түүхтэй улс.  Тэд барууны ардчилсан үнэт зүйлстэй санал нэгдэхгүй нь ямарч хүнд ойлгомжтой. Тиймээс тэдний хийж байгаа хувьсгалын экспорт бол зөвхөн байдлыг хурцатгах л юм даа. Ингэхдээ АНУ болон тэдний холбоотнууд хоёр талтай хандаж байгааг анзаарахгуй байхын аргагуй юм. Тэдэнд арабын бүх орнуудад болж байгаа өөрчлөлтүүд таалагдаж байна уу гэвэл бас тийм биш аж. ҮҮнтэй уялдуулан АНУ-ын хувийн эздийн институтын Ойрх –Дорнодын шинжээч Майкл Рубины сэтгэгдлийг сонирхуулъя. Тэрээр  АНУ нь Бахрейны дэглэм солигдохыг хүлээн зөвшөөрөхгүй.  Рубины мэргэжил нэгт нөхдүүд нь яагаад? Гэдгийг ийнхүү тайлбарлаж байна.  Бахрейнд АНУ-ын тэнгисийн цэргийн 5-р флот байгаа. Хэрвээ түүнийг тэндээс гарахыг шаардавал, Пентагонд өөр газар  энэ бүс нутагт олоход хэцүү болох аж.