Хэлний олон төрөлд  дэлхийн ургамал болон ан амьтны нэгэн адил устаж алга болох аюул учраад байна. Энэ байдлыг аврахын тулд НҮБ-ын ЮНЕСКО –гоос Олон улсын төрөлх хэлний өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ өдрийг 2-р сарын 21 нд тэмдэглэх болсон төдийгүй, тухайн өдөр хагас зуун жилийн тэртээх өдрийг дурсан тэмдэглэх аж. Тэр үед Даккад  буюу одоогийн Бангладешийн нийслэл хотод төрлөх  бенгаль хэлээ аврахын төлөө тэмцэлд оролцогчид амь насаа алдсан юм. Тэд өөрийн бенгаль хэлийг төрийн хэл болгохыг шаардаж байв. Өнөөдөр манай гариг дээр 700 орчим хэлээр ярьдаг, харин тэдний тоо гэрлийн хурдтаар хорогдож байна. Энэ янзаараа бол XXI зууны эцэст  тал нь үгүй болох байх. Энэ бол нилээд бодитой дүгнэлт юм. Статистикийн мэдээгээр бол сар бүр 2 хэл устгаж үгүй болж байгаа. Хэрвээ 20 зуунд цөөнхийн хэл нь хөгжил дэвшилийг хазаарлаж байна гэж номлож байсан бол одоо үед хүмүүс хэлийг хадгалах нь чухал гэдгийг ойлгож байна гэж Москвагийн их сургуулийн  хэл-шинжлэлийн  лабораторийн эрхлэгч Ольга Казакевич ярьж байна. «Манай соёл-иргэншил соёлын болон хэлний олон төрөл дээр тогтодог. Хэл гэдэг бол зөвхөн хүмүүсийн хоорондын харилцааны хэрэгсэл төдийгүй, тэдгээр нь соёл, уламжлал ёс заншил болон олон үеийн мэргэн ухаан байдаг. Эдгээр хэл дээр олон бичмэлүүд байдагт биш, харин хэл нь өөрийн бүтцэндээ шинэ үзэл бодлуудыг төвлөрүүлдэгт оршино. Хүн ертөнцийг харахдаа өөрийн хэлээр дамжуулан дам үздэг. Хэл бүр шинээр харах боломж олгодог. Тиймээс ямар нэг хэл устаж үгүй болоход бид ертөнцийн дүрслэлийг алддаг»гэж Ольга Казакевич хэллээ. Зөвхөн Европд гэхэд л 50 орчим хэл мөхлийн ирмэгт ирээд байна. Орос улсад арав шахам хэл устаж үгүй болох гээд хаалга тогшиж байна. НҮБ-ын мэдээгээр Хойд болон, Сибирь, Алс-Дорнодын цөөн тооны ард түмнүүдийн ууган хэл устах ирмэг дээр байгаа.  Тэр хэлийг хэн ч шахан зайлуулаагүй ч, тэд төрийн хэлтэй өрсөлдөх чадвар үгүй тул хасагдаж байна. Боловсрол, ажил хэрэгч уулзалтууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдгээр нь бүгд хэлтэй холбоотой юм. Тиймээс эдгээр жижиг хэлнүүдэд  эзлэх байр үгүй. «Маш олон тооны хэл бий. Тэдгээрт төдийлөн олон хэл тээгч үгүй. Хэдхэн хүн байдаг. Энэ нь хэдэн арваас аваад хэдэн зуун хүн. Юуны өмнө энэ нь  ямар ч ашиг үгүй хэл юм, жишээ нь хүүхдүүд нь ярьдаггүй. Манай үед эх эцгийн хэл хүүхдүүддээ дамжигдахаа больсон . Тиймээс ахмад үе нь мөнх бусыг үзүүлэхэд  түүнтэй хамт хэл нь явдаг» гэж  Ольга Казакевич хэллээ.Орос улс  Хойд нутгийн  бага хүн амтай ард түмнүүдэд туслах  Холбооны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүгээр уламжлалт бус сургалтыг явуулах юм: Тундерт гэр бүлийн сургууль, нүүдлийн ангиуд, зуны сургалтуудыг зохион явуулж буй нь  нүүдэлчдийн хүүхдүүдэд төрлөх хэл дээрээ боловсрол эзэмшихэд нь бололцоо олгож байна. Тусгай сурах бичиг, ном, ардын аман зохиолын түүвэр. Телерадиостанцууд байгуулагдан ханты, манси, коми, ненц, тува, хакас, якут хэл дээр нэвтүүлгүүд явагдаж байна. “Холбооны  хуульд “ Оросын ард түмнүүдийн хэлний тухай” “ ОХУ-ын ард түмнүүдийн хэл –үндэсний баялаг” гэж тэмдэглэжээ. Яагаад гэвэл жижиг хэл  бүрийн төлөө бүхий л бололцоогоороо тэмцэх шаардалагатай юм.