Хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх болон шинэ вакцин бий болгохын тулд Олон улсын биотехнологийн төв байгуулах нь зүйтэй юм гэсэн санааг   Оросын  ШУА-ийн Сибирийн салбарын  Физиологи- биохимийн хүрээлэнгээс дэвшүүлээд байна.  Төвд, Орос, Монгол, Хятад болон Япон улсын эрдэмтэд ажиллана. Санхүүжилт нь 40 сая гаруй рубль байх бөгөөд тэдгээрийн 25 сая рубль нь багаж хэрэгсэл худалдаж авахад зориулагдах аж. Энэ санал Оросын ШУА-ийн Сибирийн салбарт дэмжлэгийг аваад байгаа аж.  Олон улсын биотехнологийн төв  үзэл санаагаа Монгол, Хятадын ШУА –ууд руу илгээжээ. Төвийн ажилд  Эрхүүгийн техникийн Улсын  их сургууль болон Эрхүүгийн Улсын их Сургууль болон Эрхүү мужийн засгийн газар нэгдэн орох юм. Энэ жилийн эцсээр тус төвийн зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх аж.