Сибирийн өмнө хэсэгт орших Алтайн Хязгаарт газар дор музей байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар XVIII зуунд энд бүхэл бүтэн хот байжээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд  далан гаргаж, цөөрөм  болон ус зайлуулах суваг гаргахаар төлөвлөсөн аж. Урьд өмнө энд уурхай байсан бөгөөд ийшээ хүмүүсийг цөллөгт явуулж, тэдэнд хүнд дөнгө зүүлгэдэг байжээ. Газар дорх хотод өөрийн сүм хийд ч байсан гэнэ. Тухайн үед Алтайн энэ уурхайд оросын  суут зохиолч Федор Достоевский  ирж байжээ.