Дэлхийн  II  Дайнаас хойш анх удаагаа Япон улс нууц гадаад тагнуулын алба байгуулах гэж байна. Энэ нь юуны өмнө Хятад улсын тухай болон БНАСАУ-ын талаар мэдээлэл цуглуулах ба террористуудын үйл ажиллагааг хянаж байх зорилготой аж. Энэ тухай өнөөдөр  австралийн хэвлэлд нийтлэгдсэн  ВИКИЛИКСийн сүлжээний АНУ-ын Токио дахь элчин сайдын яамны нууц цахилгаан утас гэрчилж байна. Энд мэдээлснээр шинэ бүтэц нь Ерөнхий сайдын дэргэдэх шинжилгээ-судалгааны товчооны дэргэд байгуулагдах юм. Энэ алба нь Японы Засгийн газрыг хаалттай болон судалгааны чанартай  мэдээллээр хангах зорилготой аж.  Шинжээчдийн үзэж  байгаагаар саяхныг хүртэл Токио гадаадад бие даасан өөрийн агентгүй байжээ. ВИКИЛИКС сайт нь АНУ-ын эрх баригчдын маш нууц баримт сэлтийг олон зуун мянган хүнд ил нээн тавьж шуугиан тарьснаар нэрд гарсан.  Эхэн үедээ тэдгээр цаас нь зөвхөн АНУ-ын Иракд явуулсан цэргийн ажиллагаа болон Афганистантай  холбоотой байв. Дараа нь өнгөрсөн оны 11 –р сард  АНУ-ын гадаад орнуудад суугаа ЭСЯ-аас Төрийн Департаментад  ирүүлсэн  цахилгаан утасны хуулбарууд сайтан дээр тавигдсан юм.