Загварын ертөнцийн нэрт GUCCI оросын нэрт   “Непоседы”  хөгжмийн хамтлагийн 20 жилийн ойг тэмдэглэх юм. Кремльд болох хүүхдийн хамтлагийн тэмдэглэлт ойн концертод зориулан италийн загвар зохион бүтээгчид тусгай иж бүрдэл  хувцас оёж өгөх юм. Энд гайхах юм огтхон ч үгүй. “Непоседы”  нь  орос хүмүүсийн  хайртай хамтлаг бөгөөд оросын одуудтай баярын шоунд  байнга оролцож ирсэн аж.   Демис Руссос, Сара Брайтон, Крис Норман, Кайли Миноуг, тэр ч бүү хэл Лучано Павороттийн хамт концертын тайзнаа гардаг, үзэгчдийн хүсэн хүлээж байдаг хамтлаг  юм. “Непоседын” шүтэн бишрэгчийн эгнээнд алдарт Тото Кутуньо хүртэл байдаг байна. Тэрээр итали хүний сэтгэл хөдлөлөөр тус хамтлагийн бяцхан жүжигчдийн авъяасыг биширдэг нэгэн. Чухамдаа тэр  GUCCI  - гийн ерөнхий загвар зохион бүтээгч Фриде Жанинид тэдгээо “гайхамшигтай авъяаслаг хүүхдүүдийн” тухай ярьжээ. Хамтлагийн бичлэг загвар зохион бүтээгчид гүн сэтгэгдэл төрүүлж, тэрээр “Непоседы”-д зориулан хувцас оёх санал тавьсан юм. Үзэгчид энэ бүтээлийг нь Москвад  хамтлагийн ойн концерт  дээр үзэх боломжтой юм. Жинхэнэ гэнэтийн бэлэг барихын тулд бяцхан жүжигчдийн гоёл ямар байх нь одоохондоо нууц юм.“Непоседы” хамтлагт 3-15 насны хүүхдүүд дуулдаг аж.  Мэдээж хэрэг тэд байнга шинэчлэгддэг. Хүүхдүүд том болоод жинхэн мэргэжлийн жүжигчний  зам хөөдөг. Тэдгэрийн дотроос нэрт гарсан нь Юлия Волкова, Лена Катина нар. Харин “Т.а.t.u.” бол бүр өөр. 2003 оны ” Евровидение” “д охид 3-р байр эзэлсэн. Тэдний дуулсан дуунууд европын олон  хитыг тэргүүлсээр байсан.  Зарим оронд   “Т.а.t.u.”  “алтан диск” ээр шагнагдаж байлаа. Тэрч бүү хэл Японд хоёр охины диск борлуулалтаараа   Майкл Жексон, Мадонна нарыг ардаа орхиж байв. “Непоседы ”-аас оросын шоу бизнесийн одод - хар үст Сергей Лазарев, хонин бор нүдэт Влад Топалов нар их эстрадад хөл тавин олон охидын зүрх сэтгэлийг төрөлхийн  сайхан дуу хоолойгоороо  эзэмдсээр байна. “ Гэхдээ бидэнд  хүүхдүүдээр од хийе гэсэн зорилго  тэр үед ч  тэр, одоо ч мөн адил тийм санаа  байгаагүй юм шүү ” гэж “Непоседы” хамтлагийн үүсгэн байгуулагч, өдгөө  уран сайхны удирдагч Елена Пинджоян ”Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэсэн юм. Тэр цаашид ярихдаа : “Непоседын” хамгийн гол зорилго бол хүүхдүүдэд тал бүрийн хөгжмийн боловсролыг олгох.  “Непоседы” бол нэгдүгээрт, хөгжмийн шиймийг хүртээн, сонгодог  болон орчин үеийн бүжиг, тайзны хэл яриа, жүжигчний ур чадвар зэрэгт  сургадаг. Бид хүүхэд бүрт  тэдний сонирхолынх нь дагуу тодорхой ханддаг. Өсвөр насны хүүхдүүд өөрийн сонирхдог зүйлтэй, тэр нь  бидний хүсдэгэс тэс өөр. Нэгэнд нь рок таалагдаж байхад, нөгөө нь  аренби, дараагийнх нь ритмеблюз гээд улайраад явчина...» гэв. “Непоседын” урын санд хүүхдийн олон сайхан дуу бий. “Тэдгээрийн нэг жишээ, нэгэн удаа италийн нэрт загвар зохион бүтээгч Пьер Карденыг бишрүүлсэн юм” гэж Елена Пинджоян яриа үргэлжлүүлээд «Москвад би санаандгүй  Пьер Кардентай тааралдаад алдартай зохион бүтээгчид концертны  бичлэг бэлэглэсэн юм. Кутюрьед  “Юнона  Авось хоёр ” рок дуурийн Алексей Рыбниковын  зохиосон “Аллилуйя” уянгын дуу сэтгэлд нь хүрчээ. Түүнчлэн Карден оросын хөгжмийг ихэд сонирхдог байж л дээ. Ингэж бид эчнээ танилцсан юм даа. Дараа нь алдарт хувцасны  загвар зохион бүтээгч маань өөрийн бүтээсэн хүүхдийн иж бүрдэлийг бидэнд санал болгон, хувцас хослолууд  оёсон,  бүр тэр зун  биднийг  бүр өөрийн цайзандаа урьсан юм. Тэнд нэг  хөгжилтэй  юм болоод. Хүүхдүүд гарч зугаалан, зүлэг ногоон дээр гүйлдэн, усан бассейнд сэлж байтал гэнэт нисдэг тэрэг  ирдэг юм байна.  Тэгээд тэр онгоцноос Пьер Карден бууж ирсэн. Ингэж тэд түүнтэй уулзсан юм даа. Тэгээд тэд хамтдаа дуулж, ярьж, маш их хөгжилтэй цагийг өнгөрүүлсэн гэж Елена Пинджоян хэллээ. ”Непоседыг” 20 жилийнхээ ойн баярын  дэлхийг тойрсон тоглолтууд хүлээж байна. Эдгээр бяцхан жүжигчид  хичнээн зүрхийг байлдан дагуулах бол доо!