Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нь өнгөрсөн баасан гаригт БОЭХ   /Бразиль, Орос, Эхэтхэг болон Хятад/ бүлэгт  албан ёсоор нэгдэн орлоо гэж Оарис хотноо Энэтхэг улсын сайд Пранаб Мукежи мэдэгдэл хийв.  2010 оны 8-р сард Өмнөд Африкийн Улсын Засгийн газар БОЭХ-д элсэх саналаа илэрхийлжээ. БОЭХ гэдэг нэр томъёо нь түргэн  хөгжиж байгаа улс орнуудын хэрэглээнд 2001 оноос оржээ. Энэ жилээс БОЭХ нь  хамтарсан хуралдаануудыг бие даан зохион явуулах болсон байна. Дараагийн дээд хэмжээний уулзалт 2011 оны 4-р сард Хятад улсад зохиогдох болно.