Орос Улсад Нарны аймгийг судлах сансарын аппаратыг зохион бүтээж байна. Ингэснээр оддын зураг авалт нь  гайхалтай өндөр хэмжээнд  явагдах боломжтой юм. Уг төсөл нь “Сансарын суурь судалгаанд зориулсан сансарын бага оворын төхөөрөмжүүд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Хөтөлбөрийн  гайхамшиг юунд байна вэ гэвэл анх удаагаа энэхүү галт гэрэлийг бага оворын багажаар судлаж байгаа явдал юм. Урьд өмнө ийм ажлыг бүхэл бүтэн одон орон судлалын хүрээлэнд явуулдаг байжээ. Гэхдээ тэд  наран дээрх хэсгийг 1000 км хэмжээнд харах боломжтой байсан юм. Ийм шийдвэр нь физикийн хараахан шийдвэрлэгдээгүй  байгаа чухал асуудлуудын нэгэнд хариулт өгөх боломжгүй байгаа. Яагаад Нар халуун титэмтэй байдаг вэ?Тэнгэрийн одны гадаргууны хэм нь 6000 орчим байдаг. Харин гадаргууны дээрх  титэм дээр  энэ тоо сая хүрдэг. Яагаад ингэдэг болон энэ бүхэн хэрхэн яаж явагддаг нь тодорхой бус  гэж Оросын ШУА –ийн Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Сергей Богачёв ийнхүү ярьж байна. Тэр хэлэхдээ: «Одоо үед бид нийтлэг нэг санаанд хүрээд байна л даа. Тэр нь юу  байна вэ гэвэл  ямар нэгэн бичил процессууд маш  жижиг хэмжээнд зуу орчим км ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ийм жижиг хэсгүүдийг харах шаардлагатай. Орос-америкийн төсөл байгуулагдаж, дэлхийд анх удаа мянган километрээс зууд шилжих ийм  тусгай телескопыг зохион бүтээсэн.  Ийм нарийн төрлийн Нарны титэмийн судалгаа анх удаа хийгдэж байна. Ингэснээр бид  нарны таавар мэт байсан титэмний халууныг бүрдүүлдэг  хэсгүүдийг анх удаа судлах юм» гэлээ. Нарны гадаргууг шинжлэн ажил одон орон судлаачдын хувьд асар их ач холбогдолтой юм.  Чухамдаа нарны титэм нь манай гаригт хүрч чадах тэр бодисыг хаядаг, тэр нь соронзон салхи болж  ирдэг байна. Нарны гялбаа хийх нь цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлдөг аж. Эдгээр процесуудыг бидний нөхцөлд өөрчлөхөд тун хэцүү. Гэхдээ бид  энэ халуун од ойрын үед ямар  дэг жаягтай байх нь вэ,  хэр зэрэг тогтвортой байх нь вэ гэдгийг  ойлгох шаардлагатай юм.Чухамдаа энэ тогтвортой байдал бидэнд эх дэлхий дээр амар амгалан аж төрөх боломжийг өгч  байгаа юм гэж Сергей Богачёв тэмдэглэв. «Нарны идэвхжилт өндрөөс нам руу шилжин ордог. Түүний суурь давтамж 11 жилд нэг удаа болдог. Өөрөөр хэлбэл 11 жил бүр тэр нь илүү идэвхжилттэй юм уу, эсвэл  идэвхжилт бага зэрэг буурдаг   аж. Томоохон  давтамжууд ч байдаг. Тэд нь зууны, мянганы гээд. Тэр үед бүр доод хэмжээндээ ордог гэсэн үг.  Нар бас сааталд ордог байна. Тэдгээр нь түүхэнд бичээстэй байдаг. Бидэнд арай  ойр баримтаар жишээ татъя л даа. 17,18-р зууны  үед Нарны идэвхжилт  бараг  100 жилээр  буурсан байсан. Харин манай дэлхийд энэ нь” бага  зэрэг мөсжсөн үе” болж хувирсан .  Тэр үед маш их хэмжээний ургац алдаж байсан, яагаад гэвэл температур унаж байгаа. Тэр ч бүү хэл Москва гол наймдугаар сард хөлдөж байсан тохиолдол ч гарч  байжээ» гэж Сергей Богачев хэллээ. Нарыг судлах  телескопоор сансарын Бага оворын төхөөрөмжийг тоноглох нь Оросын ШУА-ийн П.Н. Лебедевын нэрэмжит физикийн хүрээлэнгийн болон АНУ-ын  Смитсоновскийн одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн хамтын бүтээлийн үр дүн юм. Ийм чиглэлийн хамтын ажиллагаа нь хамгийн сүүлийн  үеийн технологио  солилцох бололцоо олгож байгаа юм. Америкчууд одон орон судлалыг тогтвортой хөгжүүлэх системтэй, харамсалтай нь Орос улсад үгүй. Гэхдээ оросууд рентгений оптиктай бөгөөд телескопын толь, шүүлтүүрийг хийхдээ, дэлхийд гарамгайд тооцогддог. Хамтын ажиллаганы үр дүнд “АРКА” төхөөрөмжийг зохион бүтээсэн, үүнийг  Нарыг хэсэгчлэн судлахад зориулан бүтээжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү аппарат нь одоо ажиллаж байгаа  “ Коронас-Фотон” хиймэл дагуулаас 11 дахин илүү хүчин чадалтай бөгөөд АНУ-ын  нарны судлалын хүрээлэнгийн  NASA SDO-гоос  4 дахин илүү юм байна.