ОХУ-ын Приморийн хязгаарын  болон Хятадын Муданьзянь, Циси хотуудын Байгаль орчныг хамгаалах удирдах газрын мэргэжилтнүүд  жил бүрийн хил орчмын гол-горхинд хяналт хийх ажлаа өнөөдрөөс эхэлнэ. Хоёр орны мэргэжилтнүүүд 4 жилийн турш хоёр улсын хилээр урсдаг Раздольная, Сунгача гол  болон Ханка нуурын  усанд мониторингийг явуулдаг юм. Эд нарын шинжилгээ судлагааны ажил жилд хоёр удаа буюу хавар, намрын улиралд явагддаг аж. Энэ ажлын дараа мэргэжилтнүүд уснаас авсан дээжээ солилцон, хөндлөнгийн хяналт явуулдаг юм байна. Хил орчмын гол горхи бохирдлын асуудал аж ахуйн үйл ажиллагаа иддэвхжиж байгаа Хятад улсад хурцаар тавигдаж байна. Хэйлунцян мужид л гэхэд Амур мөрний ай сав руу 11 тэрбум кубметр цэвэрлээгүй үйлдвэрийн  болон хэрэглээний хог хаяж байгаа нь тогтоогджээ.