Дэлхийн хамтын нийгэмлэгийг Хойд Африкт болон Ойрх-Дорнодын Ливи, Бахрейн, Йемень, Алжирт болон бусад улс орнуудын улс төрийн  мөргөлдөөн түгшээж байна. Тэнд засгийн эрх баригчдын эсрэг олон нийтийн жагсаал цуглаан,  үргэлжилж байгаа төдийгүй полицтай мөргөлдөж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дээрх улс орнуудын тэргүүнүүдийг хүч хэрэглэхгүй байж, хүний эрхийг хүндэтгэхийг уриалав. Өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээ, нийгмийн болон улс-төрийн шинэчлэлийг хийх цаг нэгэнт тулж иржээ гэж тэр тэмдэглэв. Ливид  байдал хамгийн хүнд байна. Олон улсын хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар 233 хүн засгийн эрх баригчдыг хамгаалагчид  сөрөг хүчнийхний дунд гарсан  зэвсэгт мөргөлдөөний золиос болжээ. Босогчид 42 жил засгийн эрх барьсан Муамара Каддафийг огцрохыг шаардаж байна. Ням гаригт түүний хүү Сейф аль-Ислам мэдэгдэлдээ, Ливи улс нь иргэний дайны ирмэг дээр тулж ирээд байна гэв.