Америкийн иргэн Стивен Гайгер “Сколково”гийн шинэтгэлийн төвийн удирдагчаар ажиллана. Тэр технологийн шинэтгэлийн ажлыг зохион байгуулна. Сангийн үндсэн  Топ-менежерүүд  томилогдсон 2010 оны 11 сар хүртэл түүний ажлын байр эзэнгүй л байв.Харин одоо бол шинжээчдийн мэдэгдэж байгаагаар Сколково нь  үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжтой болоод байна. Стивен Гайгер – Массачусетсийн технологийн дээд сургуулийн төгсөгч төдийгүй тэр  “Masdar” ын үндэслэгчийн хувьд нэртэй нэгэн. Энэ компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд сэргээгдэх энергийн эх үүсвэрийг ашиглах үйл ажиллагаа явуулдаг аж. Хожим нь үүнийг үндэслэн ижил нэртэй гадаадын хот бий болжээ. Шинжээчид Гайгерыг шинэтгэлийн салбарт хамгийн  хаалттай Топ-менежерүүдийн нэг гэж үздэг аж.  Өөрийнхөө үйл ажлаараа  тэр нэгэн зэрэг амжилтанд хүрэхийн зэрэгцээ амжилттай хөрөнгөтэй төсөлтэй болохын хамт  дотоод нөөцөө ашиглан стратегийн хөгжилд хүрэхийг хичээдэг. Сүүлийн үед гадаадын мэргэжилтнүүд “Сколково”гийн төсөлд маш их анхаарал хандуулж байгаа гэж шинжээчид цохон тэмдэглэж байгаа. Энэ нь  ихэнх тохиолдолд тус хотхоны онцгой дэглэмтэй холбоотой  юм. Энд нилээд хэдэн хөнгөлөлтийн тухай яригдаж байна. Тэр тусмаа татварын болон хууль зүйн хөнгөлөлт орно. Энэ төсөл нь  Орос улсын ирээдүйгээ харсан хамгийн найдвартай том төсөл юм. Энэ тухай эрчим хүч хэмнэх Олон улсын суудлагаа шинжилгээний   төвийн тэргүүн Алан Парк ийнхүү ярьж байна: «Сүүлийн 10 жил би бизнесийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирлээ. Тийм учраас би байнга техникийн шинэтгэлийн эрэлд явдаг. Харин шинжлэх ухааны хотыг барих болон шинэтгэлийг хөгжүүлэх явдал бол –хамгийн гайхалтай ажил. Орос орон  маш сайхан орон. Миний гол зорилго бол олон улсын компаниудад энэ зах зээл нь  ирээдүйтэй гэдгийг итгүүлэх явдал юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг энд татахыг хүсч байна. Би өөрөө англи хүн тул, яриа хэлэлцээрийг оросын бизнесменүүдээс  өөр маягаар явуулдаг. Тийм учраас би энд яг тохирч байгаа юм» хэллээ. Яг одоо гадаадад ажиллаж байгаа Оросын олон мэргэжилтнүүд Сколковотой хамтарч ажиллах хүсэлтэй байна. Ямарч эргэлзээгүй  ойрын үед өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг татах зах зээлийн гол тоглогч болно гэж “Оросын дуу хоолойд” ” Taskpoint “ компаний үүсгэн байгуулагч Игорь Балк хэллээ: «Хамтарсан америк-оросын бизнесийг хөгжүүлэхэд бид их чадавхийг олж харж байгаа. Дэлхийн шинэтгэлийн экосистем байдаг. Орос улс түүний бүрэн эрхт оролцогч нь болох шаардлаагтай юм. Юуны түрүүнд Сколковогийн чадавийг хэрэгжүүлсэнээр шүү дээ. Энэ бол энд байгаа арилжааны механизмын  бодит технологи юм» гэж байсан. Ихэнх мэргэжилтнүүд одоо тулгарч буй Сколковогийн шинэтгэлийн төвийн хүндрэлүүд нь хэсэг хугацааны дараа ард үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гарч байгаа цорын ганц бэрхшээл нь  оросын өвлийн хүйтэн  юм. Гэвч энийг туулж л таараа.