Орос улсын 33 байгууллагын 700 орчим цэргийн зориулалтын загвар бүтээгдэхүүнийг  өнөөдөр Абу-Дабуд нээгдэж байгаа Олон улсын “АЙДЕКС -2011 “ үзэсгэлэнд дэлгэн харуулах аж. “Рособоронэкспорт”  томоохон үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд зарим бүтээгдэхүүний загвар нь  З D  хэмжээгээр  тавигджээ.  Эдгээр бүтээгдэхүүн дотор Т-90 С танк, ТОС-1А “Буратино” галтбуу, “Смерч” болон “Град” тийрэлтэт системтэй онгоц зэрэг орж байна. “АЙДЕКС-2011”  үзэсгэлэн нь Ойрх-Дорнодын бүс нутгийн хамгийн томд тооцогддог.  Энэ арга хэмжээнд 49 орны мянга гаруй компаниуд оролцож байна.