Кабардино-Балкарид Москвагийн  жуулчидын сууж явсан микроавтобус руу өнгөрсөн бааасан гаригт бууджээ.Ингэснээр гурван хүн нас барж, хоёр хүн хүнд шархаджээ. Үүнээс хойш тус улсаас түгшүүртэй мэдээ ирсээр байна. Энд мөн Эльбрус  руу гарах төхөөрөмжийг дэлбэлсэн байна ,  өнөөдөр ирсэн мэдээгээр Тескол тосгоны зочид буудлын цогцолборын дэргэдээс минтэй машин олджээ. Эльбрус орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс  уулын цанын  замыг хэдэн цагаар хаан, тамирчид  болон жуулчдын группүүдийн маршрутыг ч  түр хаагаад  байна.