Арабын ертөнцид гарсан төр засгийн эсрэг давалгаа өнгөрсөн долоо хоногт Ливид хүрч очлоо. Баасан гаригт босогчид тус улсын Эль-Байда хотыг эзлэн авлаа.Энд тэднийг нутгийн полиц ч дэмжсэн байна. Улс орон даяар өрнөсөн мөргөлдөөний үеээр 24 хүн золиос болжээ. Энэ бүгд нь бүр 1-р сард Египетээс  үүдэлтэй. Дараагийнх нь хэн бэ, энэ бүхний цаана хэн байна? гэж шинжээчид асуулт тавьж байна.Олныг хамарсан төр засгийн эсрэг тэмцэлд хөдөлгө өн Тунист ч эхэлжээ. Түүний дараа Египед, Алжир, Ливи, Йемень хүрлээ. Эмх замбараагүй байдал Мавритань, Саудовын Арав, Оман, Судан, Сири болон Жибутид гарч  байна. Жибутид харьцангуй бага эсэргүүцэлтэй тулгарчээ. Харин Тунис, Египед хоёр Ерөнхийлөгчөө огцруулахыг шаардаснаар Зин-аль-Абидин бен Али мөн Хосни Мубаракнар огцров. Африкийн хойд хэсэгт болсон улс төрийн үйл ажиллагаа нь Аравийн хойг руу шилжлээ. Шинжээчдийн болгоомжлол геополитикийн идэвхитэй (усны уг) эргэлтэнд бусад африкийн орнууд ч орж болох шүү дээ. Энэ давалгааг хэн зохион  байгуулав, эмх замбарааг энэ байдлыг гаргахад гадны ямар нэгэн хүчин зүйл байв уу, үгүй юу? Шинжээчдийн санаа бодол үүн дээр хуваагдаж байна.

Тэд улс-төрийн салбарын үйл явдлыг нууцалж байна. Египтын хувьд бол Хосни Мубаракийн олон жил улс орондоо улс-төрийн шинэчлэлийг хийхгүй явж ирсэнтэй шууд холбоотой аж. Зарим  шинжээчидийн үзэж буйгаар тус улсад нийгэмийн тулгамдсан асуудлууд хуримтлагдаж, египетчууд өөрийн нийгэмд эзэлж буй байр сууриндаа сэтгэл  дундуур явдагтай  холбоотой байж. Гурав дахь нь, энэ үйл явдлуудын гол удирдагч нь дэлхийн үндэстэн хоорондын санхүүгийн элитүүд гэж тэднийг буруутгаж байна. Ингэснээр нефтээр баян бүс нутгийг ямар нэгэн байдлаар тогтворгүй байдалтай болгон өөрсдийн хяналтанд авах оролдлого явагдаж  байгаа аж. Хойд Африкт болон Ойрх-Дорнодод өнөөдөр  орчин цагийн “өнгөт хувьсгалын” шинэчилсэн хувилбар явагдаж байгаа. Энэ нь цагтаа хуучин Зөвлөлт Холбоот  Улсыг дайран гарсан билээ. Түүний ялгагдах чанар, орчин цагийн технологийг идэвхитэй ашиглах явдал юм –гэж “Оросын дуу хоолойд” ТУХН орнуудын хүрээлэнгийн Төв Азийн хэлтсийн дарга Андрей Грозин ярьлаа: «Улс –төрийн дэглэмийг солих загварнь нүүр царайгаараа “өнгөт хувьсгалын” шинэчилсэн хувилбар юм. Тухайн цагт, эдгээрийг хуучин ЗХУ дээр харж болох байсан. Одоо Дорно зүгт арабын ертөнцид туршигдаж байна. Ингэхдээ шинэ технологийн туслалцаатай» гэлээ. Интернетийн хил хязгаар өргөжин тэлсээр. Түүгээр нарийн төвөгтэй үйл хийх боломж өссөөр байна.  Жүжгийн туурвил бол  Вашингтон болон Брюссельтэй нарийн холбоотой аль чулсад давтагдаж болох юм. Ард түмний дургүйцэл бол аль ч улсад байдаг л зүйл шүү дээ. Хэсэг хүмүүсийг зохион байгуулаад, тэднийг дэглэмийн эсрэг чиглүүлнэ. Үүнд Интернет маш чухал үүрэгтэй. Барууныхан дараах үзэл бодлыг эрчимтэй дэмждэг. Ойрх-Дорнодын одоогийн арабын мөргөлдөөнд радикал исламчууд их үүрэгтэй. Гэхдээ Андрей Грозины үзэж байгаагаар бол энэ нөлөөг төдийлөн товойлгож үзэх хэрэггүй гэнэ. Египетийн болон тунисийн үйл явдалд исламын радикалуудын нөлөө төдийлөн хүчтэй биш байгаа, ямарч байсан одоогийн байдлаар бол. Москва үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна. Баасан гаригт Оросын ГХЯ Ойрх-Дорнод нь Орос улсын чин сэтгэлийн, найрамдалт харилцаатай ард түмнүүдтэй бүс нутаг гэж сануулсан. Кремль Ойрх-Дорнод  болон хойд Африкийн орнуудын байдлыг тогтворжуулахыг уриалж.