АНУ-ын цэргийн байнгын баазыг Афганистаны нутаг дэвсгэр дээр байгуулах эсэхийг тус улсын парламент шийднэ гэж Кабулд хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр АНУ–тай стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлж буй эрмэлзэл нь терроризмтэй хамтдаа тэмцэх зорилго гэв. 2-р сарын 18-нд Орос улсын ГХЯ АНУ Афганистанд цэргийн баазаа байгуулах болсонтой холбогдуулан гайхаж байгаагаа илэрхийлсэн билээ. “Кабул Вашингтон хоёр саяхан хүртэл олон улсын хамтын нийгэмлэгийг 2014 он гэхэд гадаадын цэргүүд Афганистаны нутаг дэвсгэрийг орхин гарна гэж баттай мэдэгдэж байлаа.