БНАСАУ  тус улсын хойд хэсэгт оршидог   Хамгён –Пукто тосгоны Пунгери хээрийн  сургуулилтын газар тусгай туннель ухах ажил хийж байна. 2 р сарын 20 нд Ренхап агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын болон цэргийн эх сурвалжуудаас иш татан мэдээлсэнээр энэ нь тус улсыг шинээр  цөмийн туршилт хийхтэй холбоотой байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, Хамгён –Пукто тосгонд 2006, 2000 онуудад цөмийн туршилтуудыг явуулж байжээ. 2006 онгы 10-р сарын 9-нд БНАСАУ нь анхны газар дорхи цөмийн туршилтыг туршисан юм. Пхеньян хоёр удаагийнхаа цөмийн туршилтыг  2009 оны 5-р сарын 25-нд туршжээ. Орос улсын цэргийнхний үнэлгээгээр цөмийн цэнэг нь 10-20 килотоннтой тэнцэх аж.