Орос улс Японыг энхийн гэрээг тайван хэлэлцэхэд сонголт хийнэ  гэдэгт найдаж байна. Энэ тухай   Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано Өмнөд Курилын арлуудын “дээрээс үзлэг хийсэнтэй ” холобгдуулан гаргасан  Оросын ГХЯ-наас тайлбарт өгүүлжээ. Нислэгийн дараа тэр Орос улстай яриа хэлэлцээ хийх нь ашигтай гэдгийг  мэдэгджээ. Тэрээр цааш нэмж хэлэдхээ “ япончуудын дуу хоолой эдгээр арлууд нь хэрхэн ойрхон байдгийг мэдэрсэн бол тэд илүү чанга дуугарах байсан болов уу” гэж.  Орос улс энэ мэдэгдэл нь хоорондоо тэрсэлдэж байна гэж үзэж байгаа аж. ОХУ-ын ГХЯ –наас гаргасан тайлбарт одоогийн тулгамдсан асуудлууд нь ямар нэгэн урьдчилсан тохиролцоо үгүй, түүхийн нэг талыг барьсан буюу пиар-акцгүй байвал зохино гэжээ. Япон улс нь Өмнөд Курилын 4 арлыг өөрийн гэж маргалдаж байгаа юм. Москва мэдэгдэлдээ Өмнөд Курилын цуваа 4 арал нь тус улсад дэлхийн II Дайны дараа шилжсэн бөгөөд тэдгээр арлууд дээр Орос улсын тусгаар тогтнол нэгэн адил хадгалагддаг юм.